Судлаачдын тайлбарлаж буй тун сонирхолтой 17 онол


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-04-27

Шинжлэх ухааны ертөнц бол тайлагдашгүй агуу том нууц билээ. Үүнийг судлаачид асар их хугацаа зарцуулан тайлж, бидэнд хүргэдэг. Зарим судлаачид нэг зүйлийг судлахын төлөө хэдэн арван жил, зарим нь бүхэл бүтэн амьдралаа зориулан судалгаа хийх нь ч бий. Ингээд судлаачдын нээн илрүүлсэн тун сонирхолтой 17 онолыг танилцуулж байна.  

enlightened75 жил үргэлжилсэн Харвардын судалгаа нь хүн төрөлхтний дунд хийсэн хамгийн урт судалгаа бөгөөд бага насандаа гэрийн ажил хийх нь хожим карьерын амжилт гаргах гол хүчин зүйл болохыг олж тогтоожээ. 

enlightenedХүмүүс аливаа зүйлийг хийхдээ дараа гэж хойшлуулах нь залхуугаас болж байгаа гэж боддог ч үүнээс илүү сэтгэл хөдлөл нөлөөлдөг байна. Санаа зовох, уйтгарлах, ганцаардах, бүтэлгүйтэхээс айх, бусдад найдах зэрэг сэтгэл хөдлөлөөс үүсэлтэй үүлдэл юм. 

enlightenedСаяхан Канзасын их сургуулиас хийсэн судалгаагаар энгийн нөхөрлөлийг бий болгоход 50 цаг, "жинхэнэ" найзууд болоход 40 цаг, дотно харилцаа тогтооход нийт 200 цаг шаардлагатай гэж үзжээ. 

enlightenedАхлах сургууль ердийн хичээл эхлэх цагаас нэг цагийн дараа хичээлээ эхлүүлэх нь сурагчдад дор хаяж хагас цагаар илүү унтах боломжийг олгодог. Ингэснээр нойрмоглох нь буурч, сурлагын гүйцэтгэл сайжрах эерэг үр дүн гардаг аж.

enlightened2011 онд хийсэн судалгаагаар сэтгэлийн түгшүүр ихтэй хүмүүс хэт өрөвч учир бусдыг илүү сайн ойлгож, мэдэрдэг байна.  

enlightenedХатуу эцэг эхчүүд хүүхдээ худалч болгох эрсдэлтэйг судалгаагаар тогтоожээ. Хэт чанга гэр бүлд өссөн хүүхэд эцэг эхдээ үнэнээ хэлэхээс айж худлаа ярих нь ихэсдэг байна. 

enlightenedХарвардын судалгаагаар өндөр бүтээмжтэй нэг "хортой ажилчин" ажилд авах нь бүтээмж багатай хэр нь хамтын ажиллагаатай хэсэг бүлэг ажилчдыг ажилд авахаас илүү компанийн орлогод сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоосон байна.  

enlightenedНАСА-гийн эрдэмтдийн үзэж байгаагаар төгс нойр нь яг 26 минут үргэлжилдэг бол хамгийн оновчтой нь 20-30 минутын хооронд байх ёстой гэнэ. 

enlightenedСудалгаанаас үзэхэд  фэйсбүүк, инстаграмм, твиттер, тик токийн хэрэглээ ихсэх нь амьдралын сэтгэл ханамжийг бууруулж, сэтгэлийн хямралд ороход хүчтэй нөлөөлдөг байна.

enlightenedСтэнфордын 2014 оны судалгаагаар алхах нь бүтээлч санааг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Судалгаанд оролцогчдын алхах, суух үеийн бүтээлч байдлын түвшинг харьцуулахад алхаж яваа хүн сууж байгаа хүнээс 60 хувиар бүтээлч байдал нь нэмэгдсэн байна. 

enlightenedАНУ-ын FDA-ийн судалгаагаар 100 гаруй жороор олгодог болон жороор олгодоггүй эмийн 90% нь "хугацаа дууссанаас хойш 15 жилийн дараа ч хэрэглэхэд маш сайн" байжээ. Таван жилийн хугацаанд АНУ-ын арми хугацаа нь дууссан эмийг хаяхгүй байснаар 260 сая доллар хэмнэж чадсан байна. 

enlightened10 жил үргэлжилсэн сэтгэлзүйн судалгаагаар ажилдаа явахын өмнө эхнэрээ үнсдэг эрчүүд ижил хүйстэнтэйгээ харьцуулахад 20-30 хувиар илүү цалин авдаг болохыг тогтоожээ. Мөн тэд дунджаар таван жилээр урт насладаг. 

enlightenedСудалгаанаас харахад жолоо барьж байхдаа гар утас ашиглах нь согтуугаар жолоо барихтай адил эрсдэлтэй байдаг. Жолоо барьж байхдаа мессеж бичих нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос 17 дахин их эрсдэл дагуулж болзошгүй. 

enlightenedНью-Йоркийн Их Сургуулийн судалгаагаар илүү амархан дуудагддаг нэр бүхий хүмүүс өндөр статустай ажил хийдэг. 

enlightenedНийт хүн амын 68% нь утсаа дуугарч байна гэж итгэдэг мэдрэхүйн хуурмаг үзэгдэл болох "зөгнөлт чичиргээний синдром"-ыг мэдэрсэн байдаг. 

enlightenedШинэ судалгааны үр дүнд дурсамжийг хойч үедээ шилжүүлэх боломжтой болохыг олж тогтоожээ. Үр удамдаа өмнөх үеийнхээ туршлагыг өвлүүлэн үлдээх боломжийг олгох генетикийн шилжүүлэгч нь үүнийг боломжтой болохыг харуулж байна.  

enlightenedЦаг хугацаа өнгөрөх тусам гэрлэсэн хосууд бие биетэйгээ адилхан болж эхэлдэг гэнэ. Роберт Сионс 1980-аад онд хэд хэдэн гэрлэсэн хосуудыг судалж үзжээ. Тэднийг анх гэрлэхдээ авхуулж байсан зургийг сүүлийн үе хүртэлх бүх зурагтай нь харьцуулан харахад ихэд өөрчлөгдсөн байв. Тэд хамт байх  тусам  хоорондоо  илүү адилхан болж байгааг тэрээр анзаарчээ. 

Эх сурвалж: Bored Panda 

 

#мэдээ