Гарын алган дээрх "М" үсгэн зураас ийм утгатай


YOLO.mn | YOLO.MN
2024-04-06

Эртний Европ, Ази тив, Их Александр, Аристотелийн үед цэрэг, жанжны зан чанарыг алгыг нь уншиж тодорхойлдог байжээ. Тэр дундаа алганы “ М” үсгэн зураасыг чухалчилдаг байсан аж.  

Орчин үед үүнийг мухар сүсэг мэт утгагүй зүйл гэж үзэх нь бий ч энэ нь түүхийн чухал баримтад тооцогддог байна. Хүний алганы хээ нь өөрийн мэдэхгүй олон зүйлийг илчилдэг. Тэгвэл алган дээрх “М” үсгийн утга юу вэ? 

Алганы М үсгэн зураас нь зүрх, тархи, амьдралын гол шугамуудын огтлолцлоор үүсдэг.  Хүн бүрд М үсгэн зураас байдаггүй.  

Хэрэв алган дээр тань энэ зураас үүссэн бол аз одтыг онож төрсөн гэж хэлж болно.  Та ямар  мэргэжил сонгохоос үл хамааран амжилттай нэгэн байж чадна.  Та маш их хүсэл эрмэлзэлтэй, амбицтай, шаргуу, сахилга баттай, авьяаслаг, зөн совин өндөртэй хүн юм. Нарийн  жижиг зүйлийг ч онцгойлон үзэж цаашлаад олон ажлыг зэрэг амжуулах чадвартай бүтээлч сэтгэхүйтэй байх нь бий. Тэд хэзээ ч сүргийг дагаж хуйлардаггүй өөрийн үзэл бодол, хүч чадалдаа итгэдэг.  

Эдгээр хүмүүс улс төр, хууль эрх зүй, компанийн удирдлагын чиглэлээр ажиллах нь түгээмэл.  

 Байгалийн гүн совинтой эдгээр хүмүүст худал хэлж, хууран мэхлэх боломжгүй агаад учир нь тэд хэдийн урьдчилан гадарласан байдаг. Энэ зөн  эмэгтэйчүүдэд эрчүүдээс илүү байх нь бий.  

Эх сурвалж:Mind journal

#мэдээ