Хүн төрөлхтөн, техник технологи хоёрыг салангид төсөөлөх боломжгүй цаг хэдийн иржээ. Тэр дундаа сүүлийн жилүүдэд бидний өдөр тутмын ажил үүргийг хялбарчлах зорилготой дэвшилтэд технологиуд ихээр нэвтрэх болсон. Ингээд технологийн салбарт гарч буй ахиц дэвшлүүдтэй танилцацгаая.
AI буюу хиймэл оюун ухааны супер хэрэглээ
ChatGPT буюу бичвэр, зураг, бичлэг зэрэг медиа мэдээллийг өөрийн хүссэнээрээ хүлээн авах боломжийг хиймэл оюун ухаан бидэнд олгож байна. Та энэхүү платформаас хүссэн асуултаа асуухад тодорхой хариултыг хэлж өгөх болно.
Нарны эрчим хүчний хураагуур буюу байгаль орчинд ээлтэй хэрэглээ
Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулж, байгаль орчныг нөхөн сэргээх зорилгоор дэлхий даяар нар болон салхины эрчим хүчийг өргөнөөр ашиглах болсон. Харин сүүлийн жилүүдэд микро төвшний хавтангийн өөрчлөлт нь илүү үр дүнтэйгээр бидэнд хүрсээр байна.
Apple Vision Pro
Apple энэ онд анхны холимог дэлгэц болох Vision Pro-г худалдаанд гаргаж эхэлсэн билээ. Энэхүү төхөөрөмжийн гайхалтай онцлог нь өндөр нарийвчлал бүхий дэлгэц юм. Гэхдээ хамгийн сонирхолтой нь жил бүр бүтээгдэхүүнээ сайжруулдаг Apple брэнд эл загвараа хэрхэн улам сайжруулж, шинэхэн функцүүдийг нэмэх вэ? гэдэг асуулт олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ.
Жин хасах эмийн шинэчлэлүүд
ДЭМБ-аас таргалалтыг онц ноцтой тахал хэмээн үзэж, анхааралдаа аваад буй. Гэхдээ энэхүү асуудлыг шийдвэрлэхээр технологийн салбарынхан биед ямар нэгэн хор хөнөөлгүй жин хасах эмүүдийг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа билээ. Олны дунд таргалалтын эсрэг бүтээгдэхүүн ямар нэгэн сөрөг үр дагавартай гэх хандлага бий ч эдгээр эмүүд нь харин ч зүрхний өвчлөлд эерэг үр дагавруудыг авчирч байгаа бололтой.
Сайжруулсан газрын гүний дулааны систем
Цахилгаан эрчим хүчийг байгальд ээлтэйгээр нарны хураагуур ашиглан гаргаж байгаа бол дулааны эрчим хүчийг өрөмдлөгийн машины тусламжтайгаар газрын гүнд хуримтлагдсан дулааныг гаргаж авах дэвшил дэлхий дахинд тархаад байгаа юм. Энэ нь мөн л адил санхүүгийн хувьд ч хэмнэлттэй, экологийн хувьд ч үр ашигтай дэвшлийг нийгэмд авчраад байгаа билээ.
Чиптэй төхөөрөмжийн дэвшлүүд
Тодорхой өгөгдөл бүхий мэдээллийг өөртөө хадгалдаг микро төвшний чиптэй төхөөрөмжүүд улам л нарийн функцтэй болсоор байна. Бүр цаашлаад хүний биед байгаа мэдээллийг хадгалдаг үйлдэлтэй хүртэл болсон гээд боддоо.
Хүний генийг өөрчилдөг болсон гэнэ үү?
Эцэг эхээс хадгалан үлддэг генийг өөрчилж, өөр хүнийг бүтээж болдог болжээ. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн гэж байдаг бол генийн өөрчлөлттэй хүмүүс хүртэл бий болтлоо дэлхий өөрчлөгдсөөр байна.
Exascale компьютерууд
Дэлхийн хамгийн хурдан суперкомпьютерууд одоо эксафлопоос илүү тооцоо хийх боломжтой (энэ нь 1-ийн дараа 18 тэг бүхий тоон үзүүлэлт). Шинжлэх ухааны мэдээллийг эдгээр хурдаар задлах шинэ загварын компьютерүүд нь цаг уур, цөмийн хуваагдал, үймээн самуун гэх мэт илүү нарийн загварчлал хийх боломжийг олгосоор байна
Дулааны насосууд
Дулааны насосууд нь барилга байгууламжийг хөргөж, халаах чадвартай цахилгаан хэрэгсэл бөгөөд ихэвчлэн утаа ялгаруулалтыг бууруулах зорилгоор өргөн хэрэглэдэг. Дэлхийн олон орон эл технологийг тусламжтайгаар агаарын бохирдлыг буураалсаар буй.
Эх сурвалж: technologyreview.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх