Дэлгэцэд зарцуулж буй цагаа багасгахад туслах 6 зөвлөмж


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2024-03-22

Өдөр ирэх тусам хөгжиж буй техник, технологигүйгээр өнөөгийн амьдралыг төсөөлөхөд бэрх. Бидний өдөр тутамдаа хийх зүйлсийг хэд дахин хөнгөвчилж буй энэ хурдацтай өөрчлөлтөд сул тал ч мөн бий. Хэдхэн минут гэж бодоод л хэдэн цагийн турш заримдаа бүтэн өдрийн турш утас, компьютер дээрээ өнжчихөөд байдаг нь зөвхөн та биш. Энэхүү зуршил нь нойргүйдэл, сэтгэл гутрал, хараа муудахад хүргэж цаашлаад тархины үйл ажиллагаа, сэтгэл зүйн эрүүл мэндэд хор хүргэж байна.

Хүн дунджаар гурван цаг хорин минутыг утсан дээрээ өнгөрүүлдэг гэж үзвэл та амьдралынхаа 8 жилийг дэлгэц ширтэж өнгөрүүлж байна гэсэн үг. Доорх сайтаар насан туршийнхаа дэлгэцийн хэрэглээг тооцоолох боломжтой. 

https://unplugged.rest/screen-time-calculator 

Ингээд утасны хэрэглээгээ багасгахад тус болох дараах зөвлөмжүүдийг хүргэж байна. 

Хэр их цагийг утсан дээрээ өнгөрүүлэх нь тохиромжтой вэ?

Судалгаагаар өдөрт ихдээ хоёр цагийг утсан дээрээ өнгөрүүлэх нь эрүүл мэндэд хор нөлөө багатай гэж үздэг.  Харин Facebook, Instagram гэх мэт сошиал платформуудын хэрэглээгээ өдөрт 30-60 минут болгох нь тохиромжтой. 

Утасны  хэрэглээгээ багасгахад туслах зөвлөмжүүд

Утасны мэдэгдлүүдээ унтраах тохиргоог хийх- Дуртай youtube хаяг тань шинэ бичлэг оруулах, найз чинь инстаграммдаа зураг байршуулж гээд бид өдөрт хэдэн зуун мэдэгдэл авдаг. Утас тань интернэтэд холбогдох бүрд ирдэг эл мэдэгдлүүд олон цагийг өөрийн мэдэлгүй утсаа оролдоход хүргэж байна. Тэгвэл мэдэгдэл ирэхийг болиулснаар утасны хэрэглээ бага ч гэсэн буурах юм. 

Iphone 

Settings>Notifications>Мэдэгдэл унтраах аппаа сонгох>Off

Android

Settings>Apps and notifications>Мэдэгдэл унтраах аппаа сонгох>App info>Off

Сэрээд хоёр цаг, унтахаасаа өмнө нэг цаг дэлгэц харахгүй байх-Ингэх нь таны нүд болон тархины үйл ажиллагаанд сайн төдийгүй чанартай нойр авахад тусална. Өглөө босоод шууд дэлгэц харахгүй байснаар өдрийн турш утас ухах хүсэл багасдаг байна. Та утсан дээрээ сэрүүлэг тавин хянаж болно.

Утас ашиглахгүй дүрэмтэй болох-Хоолоо идэж байхдаа, гэрийнхэнтэйгээ байхдаа гэх мэт тодорхой цагуудад гэртээ хэн ч утсаа харахгүй гэсэн дүрэм тогтоосноор дэлгэцийн хамаарлаа багасгаж чадна.

Апп блоклодог аппликеишн татах-Уг аппууд нь таныг тодорхой хугацаанд орсны дараа тэр өдөртөө дахин орох боломжгүй болгодог.

iPhone-Screen time (Built-in), App Block-Stay focused, Freedom-Block distraction

Android-App Block-Stay focused, Stayfree - Screen Time Tracker & Limit App Usage, AppDetox - Digital Detox & Screen Time Tracker  гэх мэт аппуудыг ашиглах боломжтой. 

Шинэ зүйлс туршиж үзэх, утас ухах цагаа өөр зүйлээр орлуулах-Ном унших, фитнест явах, теннис тоглох гэх мэт шинэ хобби олсноор цагаа хэрэгтэй зүйлд зарцуулж чадах юм.

Дэлгэцээ саарал болгох-Ингэснээр мөн л дэлгэц олон цагаар ширтэх дуршил багасна. 

iPhone

Settings>Accessibility>Display and text size>Grayscale

Android

Settings>Accessibility>Vision>Color correction

Эх сурвалж: medium.com

#нийтлэл