The MongolZ Данийн ECSTATIC багт хожигдлоо


Б.Чимэг | YOLO.MN
2024-03-18

  • CS-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.
  • Ази тивийг төлөөлөн оролцож буй Монголын TheMongolz баг эхний тоглолтоо хийлээ.
  • Тэд Данийн ECSTATIC багт Nuke-д 13-10 харьцаагаар хожигдов.

CS2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж болохуйц, хамгийн өндөр шагналын сантай "PGL Major Copenhagen 2024" Данийн нийслэлд эхэллээ. Дэлхийн шилдэг 24 баг оролцож буй тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцож байна.

The MongolZ "Opening Stage" шатны хоёр дахь тоглолтоо Данийн "ECSTATIC" багийн эсрэг хийж Nuke-д 13-10 харьцаагаар хожигдлоо. Тэд өчигдөр Туркийн "Eternal Fire"-д Nuke-д 13-6 харьцаагаар хожигдоод байсан юм.

  • TheMongolz дэлхийн аваргын эхний тоглолтоо Туркийн багтай хийлээ
  • ANNIHILATION Н.Түвшинтөгс "ATOX Esports" багт нэгдлээ
  • "ESL Challenger Jonköping 2024" тэмцээний урьдчилсан шатанд Монголын хоёр баг тоглоно

The MongolZ тэмцээндээ үлдэх эсэхээ шийдэх тоглолтоо Оросын "AMKAL ESPORTS" багтай өнөөдөр 22:00 цагт хийх бөгөөд хожигдвол тэмцээнээ дуусгана.

AMKAL ESPORTS баг GamerLegion болон Apeks багуудад хожигдоод байсан юм.

Opening Stage шатанд тоглож буй 16 багаас найм нь "Elimination Stage" шатанд шалгарна. Тус шатанд Европ болон Америк тивийн чансаа өндөр найман баг хүлээж байна. Opening Stage-ыг "Cloud9", "HEROIC", "Eternal Fire", "SAW" багууд хоёр хожилтой тэргүүлж байна.

#мэдээ