АНУ-д дөрвөн хүүхэд тутмын гурав нь ухаалаг утасгүй үедээ тайван байдаг гэжээ


А.Номин | YOLO.MN
2024-03-12
Elva Etienne/Getty Images

“Pew” судалгааны төвөөс явуулсан судалгаанд АНУ-ын дөрвөн өсвөр насны хүүхэд тутмын гурав нь ухаалаг утсаа ашиглаагүй үедээ сэтгэл тайван, баяртай байдаг гэсэн хариулт өгчээ.

Гэхдээ судалгаанд оролцогсдын ердөө 36 хувь нь ухаалаг утасны хэрэглээгээ багасгаж чадсан байна. Энэ нь өсвөр насныхан ухаалаг утасны их хэрэглээндээ санаа зовж буйгийн илрэл хэмээн дүгнэжээ. 

51 хувь нь утсандаа зарцуулж буй өөрсдийн хугацааг “хэвийн” гэж үзсэн бол 38 хувь нь “зохистой хэмжээнээс хэтрүүлэн ашигладаг” гэжээ.

Мөн өөрсдийнхөө гар утас ашиглах цагийг зохистой хэмжээнээс хэтэрсэн гэж үзсэн хүүхдүүдийн дийлэнх нь охид байв.

Зургийн эх сурвалж: BBC

Өнгөрсөн онд АНУ-ын 40 гаруй муж Facebook, Instagram платформыг эзэмшдэг Мета компанийн эсрэг хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэсэн шалтгаанаар гомдол мэдүүлсэн.

Энэ оны нэгдүгээр сард болсон Сенатын хурлын үеэр Метагийн захирал Марк Зукерберг дээрх платформоос болоод хохирсон хүүхдүүдийн ар гэрээс уучлалт гуйсан юм.

Эх сурвалж: Aljazeera

#мэдээ