Бүтээмж нь шаргуу бус ухаалаг ажиллахад оршино
Тоо юу эсвэл чанар
Цаг үеийн хурдтай өөрчлөлт биднээс олон ажил зэрэг гүйцэтгэх онцгой чадварыг шаардах болсон. Энэ нь нэг талаас цаг хугацааг хэмнэх, илүү хурдан суралцах, өөрийгөө сорих том боломж хэдий ч нөгөө талаас сэтгэл зүйн дарамт, замбараагүй байдал, стрессийг үүсгэдэг. Тиймээс та нийтийн жишгийг заавал дагах шаардлагагүй гэдгийг сана. Бүтээмжтэй байдал нь тооноос илүү чанараар илэрдэг тул чухал гэж бодсон зүйлээ л тултал хийхэд суралц. Хамгийн чухал нь анхаарал гажихгүй байх юм.
Хариу бичиж, зурвасаа цэгцлэхээ мартуузай
Та цэгцлээгүй мэйл, хариулаагүй зурвасаа дарагдаж байгаа юм биш биз. Энгийн атлаа назгай энэ байдал нь ажил, хичээлийн бүтээмжид тодорхой хэмжээнд нөлөөлдөг юм шүү. Тиймээс мэйл хаягаа тогтмол шалгаж, зурвас бүрд хариу өгч дадаарай. Тодорхой цаг гаргачихвал илүү амар болно.
Хангалттай завсарлага аваарай
Өдрийн хоолоо идэхээ мартталаа ажиллаж, суралцаж байгаа юм биш биз. Энэ байдал нь хожим сайн туршлага, амжилтад хүрэх хөшүүрэг байж болох ч юугаар ч орлуулшгүй амьдралын баяр жаргалыг тань хулгайлдгийг сана. Тиймээс найзуудтайгаа хөгжилдөж, хайртай хүнтэйгээ болзон, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, цэвэр агаарт гар. Урт өдрийн дараах богино завсарлага таныг эрч хүчээр сэлбэж, бүтээмжийг тань нэмэгдүүлнэ.
Эрэмбэл бас дахин жагсаа
Улиг болтлоо сонссон төлөвлөлт гэдэг үг хэзээд бүтээмжийг дагалдаж байдгийг дахин сануулъя. Өглөө яаг юу хийх ёстойгоо мэдэхгүй ч эрт сэрүүлдэг тавьдаг, нөэтбүүк цүнхлээд явдаг ч дэлгээд юу хийхээ мэдэхгүй байх нь бүтээмжийг тань ховх сорж орхино. Тиймээс өдөр бүр хийх ёстой ажлуудаа эргэн харж, ач холбогдлоор нь жагсаа. Жижиг мэт боловч ердийн энэ үйлдэл бүтээмжтэй байдлыг тань мянгаар үржүүлнэ шүү.
Сарниулагч зүйлсээс өөрийгөө хамгаал
Тухтай суугаад ажиллаж хичээллэе гэвч энэ тэр зүйл бодогдоод ер тогтож сууж чадахгүй байгаа юм биш биз. Хэрэв тийм бол анхаарал сарнилтаас хамгаалахын тулд дараах зүйлсийг хэвшүүлээрэй.
Эрүүл мэнд
Кофе, энергийн ундаагаар өөрийгөө хүчилж шөнөжин ажиллах нь бүтээмжтэй байна гэж эндүү бодож байгаа юм биш биз. Залуучуудын олонх нь энэ хэвшлийг дадал болгосон байдаг. Ингэснээрээ тэд өөрсдийн эрүүл мэндээ дэнчинд тавьж буйгаа мэддэггүй. Угтаа эрүүл биед саруул ухаан шүү дээ.
Хангалттай завсарлага авч, хоббиндоо цаг зарцуулан, гэр бүл найз нөхөдтэйгөө уулзаж эрүүл зөв хооллон дасгал хөдөлгөөн хийгээрэй.
Тодорхой бус зорилго, бүрхэг алсын хараа
Өдөр бүр тодорхой зорилго тавих нь таныг анхаарлаа төвлөрүүлж, урам зоригоор дүүрэн байхад тусална. Бүтээмж нь тодорхой зорилгоор өдөөгддөг тул мөрөөдлөө өөртөө ямагт сануул
Жижиг зүйлсэд талархаж сур
Амьдралын энгийн жижиг зүйлсэд талархаж сурах нь илүү том амжилтын үүд хаалгыг нээж өгдөг. Та өөртөө эргэлзвэл өөр бусад нь танд итгэхгүй. Тиймээс хувь заяаныхаа эзэн гэдгийг санаж өөрийгөө марталгүй урамшуулж байгаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх