Энэ онд тохиох одон орны сонирхолтой үзэгдлүүд


Б.Чимэг | YOLO.MN
2024-03-04

1 сарын 3, 4. Квадрантид (010 GUA) солирын урсгал. Энэхүү солирын урсгалын оргил үед дунджаар 40  хүртэлх тооны солир харвадаг. Тэнгэрийн хойд хагас бөмбөрцөгт ажиглагддаг үзэгдэл бөгөөд  манай орны газар нутгаас маш сайн харагдана гэсэн үг юм. Энэ солирын урсгал нь анх 2003 онд нээсэн, 2003 EH1 гэсэн мөхөж буй сүүлт одны тоосонцроос тогтдог байна. Жил бүрийн 1-р сарын 1-5 хооронд болдог. 2024 оны хувьд 3-ны шөнөөс 4-ны өглөөгүүр оргил үе нь тохиох юм байна. Үзэгдэх хэсэг нь хомсдож буй гүдгэр Сарны хэсэг бүлэг солирын урсгалыг хаах хэдий ч тохиромжтой үедээ танд маш сайн харагдана.  Их баавгай, Луу, Тариачин гэсэн 3-н одны ордны голоос солир цацрах үзэгдэл болно.

1 сарын 11. Шинэ сар. Сар нь Наран талдаа гарч  шөнийн тэнгэрт харагдахгүй байх ба Улаанбаатарын цагаар  19 цаг 59 минутад эклиптикийн хавтгай дээрх проекцууд нь нэг шулуун дээр буюу Нар, Дэлхийн голд Сар байрлах юм. Энэ үеэр Сарны гэрэлгүй байх учраас одод,  одны бөөгнөрөл, мананцар, галактик, тэнгэрийн заадас, солир зэргийг ажиглахад маш тохиромжтой юм.

1 сарын 12. Буд гаргийн баруун элонгац.  Буд гараг нь Нарнаас хамгийн их 23.5 градусын баруун холдох өнцгөөр харагдана. Энэ үед Буд гараг маш сайн ажиглагдана. Өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой. Ажиглахад хамгийн тохиромжтой үе нь өглөөний тэнгэрт тэнгэрийн хаяанаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдах болно, өөрөөр хэлбэл Нар мандахын өмнө тэнгэрийн зүүн хаяанд ажиглагдана.

1 сарын 26.  Тэргэл сар. Сар нь Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдаж оргил үе нь УБ-ын цагаар 01 цаг 55 минут юм. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо, уул нурууд, далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.

2 сарын 10. Шинэ сар. Сар нь Наран талдаа гарч  шөнийн тэнгэрт харагдахгүй байх ба Улаанбаатарын цагаар  07 цаг 00 минутад эклиптикийн хавтгай дээрх проекцууд нь нэг шулуун дээр буюу Нар, Дэлхийн голд Сар байрлах юм. Энэ үеэр Сарны гэрэлгүй байх учраас одод,  одны бөөгнөрөл, мананцар, галактик, тэнгэрийн заадас, солир зэргийг ажиглахад маш тохиромжтой юм.

2 сарын 24. Тэргэл Сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 20 цаг 32 минут байна. Энэ тэргэл сарыг  Америкийн уугуул овог аймгууд Цасан сар гэж нэрлэдэг байсан нь энэ үед хамгийн их цас ордог байв. Мөн энэ сарыг зарим овог аймгууд өлсгөлөн сар гэж нэрлэдэг байсан нь цаг агаарын эрс тэс уур амьсгал ан агнахад хүндрэл учруулдаг байсантай холбоотой юм.

3 сарын 10. Шинэ Сар. Сар нь Наран талдаа гарч шөнийн тэнгэрт харагдахгүй, Улаанбаатарын цагаар 17 цаг 02 минутад эклиптикийн хавтгайд Нар, Дэлхийн голд байрлах үе тохионо. Энэ үеэр сарны гэрэлгүй байх учраас одод, одны бөөгнөрөл, мананцар, галактик, тэнгэрийн заадсыг ажиглахад маш тохиромжтой юм.

3 сарын 20. Хаврын тэнцлийн үе. Хаврын тэнцлийн үе нь Улаанбаатарын цагаар 05 цаг 17 минутад тохионо.  Дэлхий дээр өдөр шөнийн үргэлжлэх хугацаа тэнцдэг, Нар тэнгэрийн бөмбөрцгийн өмнөд хагасаас хойд хагаст шилжихдээ тэнгэрийн экваторыг огтлон гарч буй цэг. Өөрөөр хэлбэл, Нар тэнгэрийн экватор болон эклиптикийн огтлолцсон цэгт оршино гэсэн үг юм. Энэ тэнцлийн өдөр Нар зүүн зүгт мандаж баруун зүгт жаргана.  

3 сарын 24. Буд гаргийн зүүн элонгац. Нарнаас 18.7 градусын өнцгөөр Буд гараг хамгийн их зүүн холдолт болно. Энгийн нүдээр харагдана. Буд гаригийг ажиглах хамгийн тохиромжтой үе байх болно.  Оройн тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш Нарнаас хамгийн их хазайж харагдах болно.  Нар жаргасны дараахан тэнгэрийн баруун хаяанд гаргийг харж болно.

3 сарын 25. Тэргэл Сар.  Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 15 цаг 02 минут байна. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо уул нурууд, Сарны далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.

3 сарын 25. Сарны хагас хиртэлт. Сарны хагас хиртэлт нь сар дэлхийн хэсэгчилсэн сүүдэр буюу хагас сүүдрээр дамжин өнгөрөх үед тохиолддог. Энэ төрлийн хиртэлтийн үед сар нь бага зэрэг харанхуй болдог ба бүрэн гүйцэт харанхуй болдоггүй. Хиртэлт нь Хойд Америк, Мексик, төв болон өмнөд Америкийн нутгуудад харагдах болно.

4 сарын 8. Нарны бүтэн хиртэлт. Сарны хавтгай Нарыг халхалж конус хэлбэрийн сүүдэр Дэлхийн гадаргуутай огтлолцсоноос Нарны хиртэлт үүсдэг. Өөрөөр хэлбэл Нар, Сар, Дэлхий гурав дурьдсан дарааллаар нэг шугам дээр байрлахад энэхүү одон орны сонирхолтой үзэгдэл тохионо. Энэхүү хиртэлт Улаанбаатарын цагаар 23:42:07 цагт эхлээд дараа өдрийн 04:52:13 цагт дуусна.

Хиртэлтийн гол зурвас Мексик, Канад, Америкийг  дайран өнгөрнө. Бүтэн фазын хамгийн их үргэлжлэх хугацаа 4 минут 28 секунд. Нар хиртэлтийн хэсэгчилсэн үе шатуудыг Хойд Америк, Баруун Европ болон Төв Америкийн зарим хэсэгт ажиглагдах болно. Монголд хиртэлтийн хэсэгчилсэн ч үе шатууд ажиглагдахгүй. Манай оронд хамгийн сүүлд 2008 оны 08-р сарын 01-нд Баян-Өлгий, Ховд аймгийн баруун хэсгээр Нарны бүтэн хиртэлт болсон. Харин манай оронд ажиглагдах дараагийн Нарны бүтэн хиртэлт 2063 оны 8-р сарын 24-нд Өмнөговь аймгийн нутгаар дайрч өнгөрнө.

4 сарын 9. Шинэ сар. Дэлхийгээс ажиглахад Сар нь Нар талдаа байрлаж шөнийн тэнгэрт харагдахгүй. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 02 цаг 22 минутад тохионо. Энэ үеэр сарны гэрэлгүй байх учраас одод,  одны бөөгнөрөл, мананцар, галактик, тэнгэрийн заадсыг ажиглахад маш тохиромжтой юм.

4 сарын 22, 23. Тэнгэрийн сан ордны солирын урсгал (Lyrids Meteor Shower). Солирын урсгалын үеэр цагт 20 тооны солир Дэлхийн агаар мандалд орж ирэн шатах үзэгдэл болдог. Анх 1861 онд нээж байсан C/1861 G1 Татчер (Thatcher) сүүлт одны үлдээсэн ул мөр болох хий тоосонцор, хэлтэрхийнүүдээс үүдэлтэй гэж үздэг.

Солирын урсгал жил бүрийн 4 сарын 16-25 хооронд болдог. Энэ оны хувьд 4-р сарын 22-ны шөнөөс 23-ны өглөө хүртэл оргил үе нь ажиглагдана. Эдгээр солирын биетийн зарим нь цөөхөн секундийн турш хурц тоосны зам татуулдаг байна. Харамсалтай нь тэргэл сарны хурц гялбаа тод гэрэлтэх солируудаас бусад бүх солирын урсгалыг хааж байгаа хэдий ч тохиромжтой үед нь эдгээр солируудыг харж болно. Шөнө дундаас хойш харанхуйд маш сайн ажиглагдана. Лира одны ордноос солирууд цацрах боловч тэнгэрийн аль ч зүгт харагдаж болно.

4 сарын 24. Тэргэл сар. Сар нь Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 07 цаг 50 минут байна. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо, уул нурууд, далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.

5 сарын 6,7. Хумхын Эта солирын урсгал (Eta Aquarids). Энэ солирын урсгалын үеэр цагт дунджаар 60 тооны солир Дэлхий руу орж ирдэг. Тэнгэрийн өмнөд хагас бөмбөрцөгт илүү сайн идэвхтэй ажиглагддаг бол хойд хагас бөмбөрцөгт цагт 30 орчим солир ажиглагдана. Энэ урсгал нь жил бүрийн 4-р сарын 19-өөс 5-р сарын 28 хүртэл болдог. Энэ оны оргил үе нь 5-р сарын 6 шөнөөс 5-р сарын 7-ны өглөө хүртэл ажиглагдах юм байна. Бараг хавирган сар тохиож байгаа тул  харанхуй тэнгэрт  энэ жилийн гайхалтай солирын бороог  харах боломжтой. Шөнө дундаас хойш харанхуйд маш сайн ажиглагдана. Хумхын одны ордноос солир цацрах боловч тэнгэрийн аль ч зүгт харагдаж болно.

5 сарын 8. Шинэ сар.  Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 11 цаг 23 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд  гэх мэт.

5 сарын 9. Буд гаргийн баруун элонгац. Буд гараг нь Нарнаас хамгийн их 26.4 градусын баруун холдох өнцгөөр харагдана. Энэ үед Буд гараг маш сайн ажиглагдана. Өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой. Өглөөний тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш  Нарнаас хамгийн их холдож харагдана. Нар мандахаас өмнөхөн тэнгэрийн зүүн хаяанд бага градусын өнцгөөр ажиглагдана.

5 сарын 23. Тэргэл сар.  Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдаж оргил нь Улаанбаатарын цагаар 19 цаг 55 минут байна. Энэ үеэр Сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо уул нурууд, далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.   

6 сарын 6. Шинэ сар.  Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 20 цаг 39 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг  объектуудыг ажиглахад тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд  гэх мэт.

6 сарын 21. Зуны туйлын цэг. Зуны туйлын цэг буюу Зуны Нар буцах цэг нь УБ цагаар 04 цаг 46 минут тохионо. Хамгийн урт өдөр, богино шөнө болно. Тэнгэрийн хойд хагас бөмбөрцөгт тэнцлийн цэгүүдээс ижил зайд орших шар замын цэг юм. Мэлхийн замын гэрийн эхлэл болно. Дэлхийн хойд туйл руу Нар хамгийн ихээр ойртдог. Хойд хагас бөмбөрцөгт астрономийн зуны эхлэл, Өмнөд хагас бөмбөрцөгт астрономийн өвлийн эхлэх (өвлийн туйлын цэг) өдрүүд тохионо

6 сарын 22. Тэргэл Сар.  Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 09 цаг 09 минут байна. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо уул нурууд, Сарны далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.

6 сарын 6. Шинэ сар.  Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 06 цаг 59 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд  гэх мэт.

7 сарын 21. Том тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Супер сар гэж нэрлэдэг. Дэлхийг зууван тойрог замаар тойрч байгаа Сар нь  тэргэл сартай үед Дэлхийд хамгийн их ойртох үе (Дэлхийд дөт цэг) нь давхцаж ирдэг учраас Сар энгийн ажиглагдах үеэсээ харьцангуй том Сар гардаг байна. Харагдцын хувьд Сар Дэлхийгээс алсрах цэгээс ажиглагдахаас 30 хувь илүү гэрэлтэй, 14 хувь том харагдаж ажиглагдах юм. Энэ нь одон орны ховор үзэгдэлд ордог. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 18 цаг 18 минут.

7 сарын 22. Буд гаргийн зүүн элонгац.  Нарнаас 26.9 градусын өнцгөөр Буд гараг хамгийн их зүүн холдолт болно. Энгийн нүдээр харагдана. Буд гаргийг ажиглах хамгийн тохиромжтой үе байх болно. Оройн тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш хамгийн их хазайж харагдах болно.  Нар жаргасны дараахан тэнгэрийн баруун хаяанд гаргийг харж болно.

7 сарын 28, 29. Хумхын Делта солирын урсгал (Delta Aquarids).  Энэ солирын урсгал нь цагт дунджаар 20 тооны солир Дэлхий руу орж ирдэг. Марсден болон Крачт сүүлт одны тоосны үлдэгдлээр үүсгэгдсэн. Энэ урсгал нь жил бүрийн 7 сарын 12-өөс 8 сарын 23-ны хүртэл болдог. Энэ оны оргил үе нь 7 сарын 28-ны шөнөөс 7 сарын 29-ны өглөө хүртэл ажиглагдана. Та тохиромжтой цагийг хүлээж чадвал солирын урсгалыг харах болно. Шөнө дундаас хойш харанхуй үед ажиглахад тохиромжтой. Хумхын одны ордноос солир цацрах боловч тэнгэрийн аль ч зүгт харагдаж болно.

8 сарын 4. Шинэ сар.  Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 19 цаг 15 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

8 сарын 12,13. Тэргэрийн онгоцны солирын урсгал (Perseids). Энэ солирын урсгалыг ажиглахад маш сайн харагддаг, цагт дунджаар 60 тооны солир агаар  мандалд орж ирдэг. Свипт-Туттль сүүлт одны хэлтэрхийнүүдээр үүсгэгдсэн, түүнийг анх 1862 онд нээж байсан байна. Тэнгэрийн онгоц одны ордын солирын урсгал нь гэрэлтэй хурц солирууд ихээр ажиглагддагаараа маш алдартай юм.

Урсгал нь жил бүрийн 7 сарын 17-ноос 8 сарын 24-ны хооронд болдог. Энэ жилийн хувьд оргил үе нь 8-р сарын 11-ны шөнөөс 8-р сарын 12 өглөөгүүр юм. Хагас дугуй хэлбэртэй харагдах Сар нь орой эрт мандаж бүдэг солирын урсгалыг хаах хэдий ч шөнө дундаас хойш маш хурдан жаргах тул өглөөгүүр гайхалтай солирын урсгалыг харах боломжтой. Шөнө дундаас хойш харанхуйд ажиглахад тохиромжтой. Солирууд тэнгэрийн онгоцны одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль ч хэсэгт харагдах боломжтой юм.

8 сарын 20. Том тэргэл сар. Хөх сар.  Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Гадаадад супер сар гэж нэрлэдэг. Дэлхийг зууван тойрог замаар тойрч байгаа Сар нь  тэргэл сартай үед Дэлхийд хамгийн их ойртох үе (Дэлхийд дөт цэг) нь давхцаж ирдэг учраас Сар энгийн ажиглагдах үеэсээ харьцангуй том сар гардаг байна. Харагдцын хувьд Сар Дэлхийгээс алсрах цэгээс ажиглагдахаас 30 хувь илүү гэрэлтэй, 14 хувь том харагдана.

Энэ нь астрономийн ховор үзэгдэлд ордог. Ингэж харагдаж оргил үе нь УБ цагаар 02:27 минут байна. 2024 хөх сар 4 удаа болохоос гурав дахь нь энэ байх юм. Тухайн өдөр Сар Дэлхийд хамгийн ойр ирж байгаа үе таарч байгаа учраас ердийнхөөсөө том, гэрэл ихтэй тэргэл сар гарна. Blue moon нь тухайн сард хоёр дахь тэргэл сар тул үүнийг заримдаа хөх сар гэж нэрлэдэг. Хөх сар нь 2.7 жилд нэг удаа тохиолддог.

9 сарын 3. Шинэ сар.  Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 09 цаг 57 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

9 сарын 22. Буд гаргийн баруун элонгац. Буд гараг нь Нарнаас хамгийн их 18.1 градусын баруун холдох өнцгөөр харагдана. Энэ үед Буд гараг маш сайн ажиглагдана. Өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой. Өглөөний тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдана. Нар мандахаас өмнөхөн тэнгэрийн зүүн хаяанд бага градусын өнцгөөр ажиглагдана.

9 сарын 8. Санчир гаргийн эсрэг тохиолго. Цагирган бүслүүрт Санчир гараг нь Дэлхийд хамгийн ойр орших бөгөөд шөнө дунд орой хадна. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод харагдана. Санчир гараг болон түүний дагуул саруудыг ажиглах болон зураг авахад маш тохиромжтой байна. Дундаж хэмжээтэй болон том дурангаар Санчирын цагирган бүслүүр болон түүний гэрэлтэй цөөхөн саруудыг харж болно.   

9 сарын 29. Том тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Гадаадад супер сар гэж нэрлэдэг. Дэлхийг зууван тойрог замаар тойрч байгаа Сар нь  тэргэл сартай үед Дэлхийд хамгийн их ойртох үе (Дэлхийд дөт цэг) нь давхцаж ирдэг учраас Сар энгийн ажиглагдах үеэсээ харьцангуй том сар гардаг байна. Харагдцын хувьд Сар Дэлхийгээс алсрах цэгээс ажиглагдахаас 30 хувь илүү гэрэлтэй, 14 хувь том харагдана.

Энэ нь астрономийн ховор үзэгдэлд ордог. Ингэж харагдаж оргил үе нь УБ цагаар 10:36 минут байна. 2024 онд том тэргэл сар 3 удаа болох ба эхнийнх нь энэ юм. Тухайн өдөр Сар Дэлхийд хамгийн ойр ирж байгаа үе таарч байгаа учраас ердийнхөөсөө том, гэрэл ихтэй тэргэл сар гарна.

9 сарын 18. Сарны хагас хиртэлт. Сар Дэлхийг тойрохдоо дэлхийн сүүдэрт орох үзэгдлийг сарны хиртэлт гэнэ.  Хагас хиртэлт нь сар дэлхийн  хагас сүүдрээр дамжин өнгөрөх үед тохиолддог ба сарны зөвхөн нэг хэсэг нь хамгийн бараан сүүдрээр дамждаг. Энэ төрлийн хиртэлтийн үед сарны нэг хэсэг Дэлхийн сүүдрийн шилжилтээр харанхуйлах болно. Энэ хиртэлт нь Хойд Америк, Мексик, төв болон өмнөд Америк, Аьлантын далай, Европ болон Африкийн ихэнх нутгуудаар ажиглагдах юм байна.

9 сарын 20.  Далай ван гаргийн эсрэг тохиолго.  Усан цэнхэр аварга хийн гараг Далай ван нь Дэлхийд хамгийн ойр орших бөгөөд шөнө дунд орой хадна. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод харагдана. Далай ван гаригийг ажиглах болон зураг авахад маш тохиромжтой байна. Дэлхийгээс алслагдсан гараг учир том хүчин чадал сайтай дурангаар Далай ван гаргийг харж болно.

9 сарын 22. Намрын тэнцлийн цэг. Намрын тэнцлийн цэг нь Улаанбаатарын цагаар 20 цаг 39 минутад тохионо. Нарны цацраг экватор луу чиглэдэг ба Дэлхий дээр өдөр болон шөнийн үргэлжлэх хугацаа тэнцдэг. Нар тэнгэрийн хойд хагас бөмбөрцгөөс өмнөд хагаст шилжихдээ тэнгэрийн экваторыг огтлон гарч буй цэг. Энэ цэг нь Чинлүүрийн ордны эхлэл болно. Тэнгэрийн хойд хагаст намрын тэнцлийн цэгт астрономийн намрын эхний өдөр болдог бол өмнөд хагаст хаврын тэнцлийн цэг буюу астрономийн хаврын эхний өдөр болно. Энэ өдөр баруун, зүүн цэгийг нарны мандах, шингэх цэгээр нарийн тодорхойлж болно. Нар зүүний цэгт мандаж барууны цэгт жаргана гэсэн үг юм.

10 сарын 3. Шинэ сар.  Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар  02 цаг 51 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад нэн тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.    

10 сарын 2. Нарны цагирган хэлбэрийн хиртэлт.  Нарны цагирган хэлбэрийн хиртэлт нь сар дэлхийгээс хэт хол байх үед нарыг бүрэн бүрхэхэд тохиолддог. Үүний үр дүнд харанхуйлсан сарны эргэн тойронд гэрлийн цагариг үүсдэг. Нарны гадна талын агаар мандал хэд хэдэн давхаргаас тогтох бөгөөд хамгийн гадна талынхыг титэм гэж нэрлэдэг. Титэм зөвхөн бүтэн хиртэлтийн үед хүний нүдэнд харагдана. Харин цагариг хэлбэрийн хиртэлтийн үед харагдахгүй. Нар хиртэлтийн гол зурвас Номхон далайгаас эхэлж өмнөд Америк хэсэг, өмнөд Чили ба Аргентиныг дайран өнгөрнө. Энэ хэсэгчилсэн хиртэлт нь өмнөд Америкийн өмнөдийн ихэнх нутгуудад ажиглагдана.  

10 сарын 7. Лууны ордны солирын урсгал (Draconids). Энэ урсгал нь бага тооны солир харвадаг, цагт дунджаар 10 орчим солир үзэгдэх болно. Солирын урсгал нь 1900 онд анх нээж байсан 21P Гиасобини-Зиннер сүүлт одны үлдэгдлээр үүсгэгдсэн гэж үздэг. Жил бүрийн 10-р сарын 6-10 хооронд болдог. Энэ оны хувьд оргил үе нь 10-р сарын 7-ны шөнө таарч байна. Хоёрдугаар улирлын сар нь оройн цагаар харанхуй тэнгэрт сайхан (сайн) харагдах ёстой. Хотын гэрлээс зайтай газар байрлаж ажиглахад тохиромжтой. Солирын урсгал нь Лууны одны ордноос цацарч харагдах боловч тэнгэрийн аль ч зүгт ажиглагдаж болно.  

10 сарын 17. Том тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Гадаадад супер сар гэж нэрлэдэг. Дэлхийг зууван тойрог замаар тойрч байгаа Сар нь  тэргэл сартай үед Дэлхийд хамгийн их ойртох үе (Дэлхийд дөт цэг) нь давхцаж ирдэг учраас Сар энгийн ажиглагдах үеэсээ харьцангуй том сар гардаг байна. Харагдцын хувьд Сар Дэлхийгээс алсрах цэгээс ажиглагдахаас 30 хувь илүү гэрэлтэй, 14 хувь том харагдана. Энэ нь астрономийн ховор үзэгдэлд ордог. Ингэж харагдаж оргил үе нь УБ цагаар 19:28 минут байна. 2024 онд том тэргэл сар 3 удаа болох ба хоёр дахь нь энэ байх юм. Тухайн өдөр Сар Дэлхийд хамгийн ойр ирж байгаа үе таарч байгаа учраас ердийнхөөсөө том, гэрэл ихтэй тэргэл сар гарна.

10 сарын 21,22. Маралын солирын урсгал. Маралын солирын урсгал нь дундаж хэмжээ нь цагт 20 тооны солир харвадаг. Үүнийг маш эрт цагаас ажиглаж ирсэн Халле сүүлт одны үлдээсэн ул мөрнөөс үүдэлтэй гэж үздэг. Энэ урсгал нь жил бүрийн 10 сарын 2-ноос 11 сарын 7-ны хооронд болдог. Оргил үе нь 10 сарын 21-ний шөнөөс 10-р сарын 22-ны өглөө ажиглагдана. Үзэгдэх хэсэг нь хомсдож буй гүдгэр Сар нь энэ жилийн хувьд солирын ихэнх урсгалыг хаах хэдий ч тохиромжтой үед та солирын урсгалын цөөхөн хэсгийг маш сайн харж чадна. Солирууд нь Маралын одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль зүгт харагдаж болно.

11 сарын 1. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Оргил үе нь 20 цаг 49 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад нэн тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

11 сарын 4, 5. Үхрийн солирын урсгал (Taurids). Үхрийн солирын урсгал нь маш бага хэмжээтэй, дунджаар цагт 5-10 тооны солир харвадаг. Энэ нь ер бусын хоёр тусдаа урсгалаас бүрддэг. Эхнийх нь 2004 TG10 бага гаргийн хэлтэрхийнүүдээс үүдэлтэй бол хоёр дахь урсгал нь 2P Энке сүүлт одны үлдэгдэл гэж үздэг.

Энэ урсгал нь жил бүрийн 9 сарын 7- ноос 12 сарын 10-ны хооронд болдог. Оргил үе нь 11-р сарын 4-ны шөнө ажиглагдана. Хагас дугуй хэлбэртэй харагдах Сарны нөлөө ихтэй учир солирын урсгалын ихэнхийг хааж байгаа хэдий ч тохиромжтой цагт та цөөхөн хэдэн солирыг харах боломжтой. Шөнө дундаас хойш харанхуйд ажиглаж болно. Солирууд нь Үхрийн одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль ч зүгт харагдаж болно.

11 сарын 16. Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь УБ-ын цагаар 05:30 минут байна. Энэ тэргэл сарыг Америкийн уугуул овог аймгууд Минж сар гэж нэрлэдэг байсан, учир нь энэ нь намаг, гол мөрөн хөлдөхөөс өмнө минжний урхи тавьдагтай холбоотой юм. Үүнийг мөн хүйтэн сар, харанхуй сар гэж нэрлэдэг. 2024 онд том тэргэл сар 3 удаа болох ба сүүлийнх нь энэ байх юм. Тухайн өдөр Сар Дэлхийд хамгийн ойр ирж байгаа үе таарч байгаа учраас ердийнхөөсөө том, гэрэл ихтэй тэргэл сар гарна.

12 сарын 4. Буд гаргийн зүүн элонгац. Буд гараг нь Нарнаас хамгийн их 22.5 градусын зүүн холдох өнцгөөр харагдана. Энэ үед Буд гараг маш сайн ажиглагдана. Өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой. Үдшийн тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдана. Нар жаргасны дараа тэнгэрийн баруун хаяанд бага градусын өнцгөөр ажиглагдана.

11 сарын 17. Тэнгэр вангийн эсрэг тохиолго. Цэнхэр ногоон гараг нь Дэлхийд хамгийн ойр орших үе нь шөнө дунд орой хадах үе. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бусад өдрөөс илүүтэйгээр бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод ажиглагдана. Тэнгэр ван гаргийг ажиглах маш тохиромжтой цаг үе байна. Дэлхийгээс алслагдсан гараг учир том хүчин чадал сайтай дурангаар Тэнгэрийн ван гаргийг харж болно.

11 сарын 17,18. Арслангийн солирын урсгал (Leonids). Арслангийн солирын урсгал нь дунджаар цагт 15 тооны солир харвадаг. Энэ нь 33 жилийн циклтэйгээр цагт 100 хүртэлх солир харвах үзэгдэл болдог онцлогтой бөгөөд хамгийн сүүлд 2001 онд тохиолдсон. Урсгал нь Темпель Туттль сүүлт одны хэлтэрхийнүүдээс үүдэлтэй бөгөөд 1986 онд нээж байжээ. Солирын урсгал нь жил бүрийн 11 сарын 6-30-ны хооронд болдог.

Оргил үе нь 11-р сарын 17-ны шөнөөс 11-р сарын 18-ны өглөө ажиглагдах болно. Хавирган сар шөнө дундаас өмнө шингэж, харанхуй тэнгэрийг орхих нь өглөө эрт гайхалтай харагдах болно. Шөнө дунд харанхуй байрлалаас ажиглахад тохиромжтой. Солирууд нь Арслангийн одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль ч зүгт харагдаж болно.

12 сарын 1. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Оргил үе нь 14 цаг 22 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй, харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад маш тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

12 сарын 7. Бархасбадь гаргийн эсрэг тохиолго. Аварга хийн гараг Дэлхийд хамгийн ойртож ирэх ба Нарны гэрлээр бүтэн гэрэлтэж, шөнө дунд орой хадна. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод харагдана. Бархасбадь гараг болон түүний саруудын зургийг авахад маш тохиромжтой байна. Дундаж хэмжээтэй дурангаар Бархасбадь гаргийн үүлэн судлуудыг нарийвчилж ажиглан харах боломжтой. Гаргийн хоёр талд гэрэлтэй тод цэгүүд болох 4 том дагуулыг сайн харж болно.

12 сарын 13, 14. Ихрийн солирын урсгал (Geminids). Ихрийн солирын урсгал бол солирын урсгалуудын хамгийн их цацардаг урсгал бөгөөд өвөрмөц онцлогтой ажиглагддаг  юм. Тэрээр цагт 120 хүртэлх тооны олон төрлийн өнгөтэй солир харвадаг. Урсгалыг 1982 онд анх нээж байсан 3200 Пэитон нэртэй бага гаргийн хэлтэрхийнүүдээс үүдэлтэй юм. Энэ урсгал нь жил бүрийн 12-р сарын 7-17-ны хооронд болдог.

Оргил үе нь 12-р сарын 13-ны шөнөөс 14-ний өглөө хүртэл ажиглагдана. Тэргэл сартай байх учир солирын урсгалын ихэнх хэсгийг хаах хэдий ч та тохиромжтой цагт цөөхөн хэдэн тод солирыг харах боломжтой. Шөнө дундаас хойш харанхуй байрлалаас хамгийн сайн ажиглагдах болно. Солирууд нь Ихрийн одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль ч зүгт харагдаж болно.

12 сарын 15. Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь УБ-ын цагаар 17:03 минут байна. Энэ тэргэл сард өвлийн хүйтэн уур амьсгалтай, шөнө урт байдаг учир уугуул Америкчууд хүйтэн сар гэж нэрлэдэг байсан байна. Энэ үеэр Сарыг ажиглахад маш тохиромжтой. Түүний гадаргуу дээрх уул нурууд, цар тогоо зэргийг бага хэмжээтэй болон астрономийн дурангаар ажиглан харж болно.

12 сарын 22. Өвлийн туйлын цэг. Өвлийн туйлын цэг буюу Өвлийн Нар буцах цэг нь УБ-ын цагаар 17 цаг 17 минут тохионо. Хамгийн богино өдөр, урт шөнө болдог. Тэнгэрийн хойд хагас бөмбөрцөгт тэнцлийн цэгүүдээс ижил зайд орших шар замын цэг. Дэлхийн өмнөд туйл руу Нар хамгийн их хазайдаг. Өмнөд өргөргийн 23.44 градусын халуун бүсийн Матрын зам дээр ирдэг. Хойд хагас бөмбөрцөгт астрономийн өвлийн эхлэл, Өмнөд хагас бөмбөрцөгт астрономийн зуны эхлэх (зуны туйлын цэг) өдрүүд тохионо.

12 сарын 21,22. Алтан мөнгөн шаргалын солирын урсгал (Ursids). Солирын урсгал нь дунджаар маш бага хэмжээтэй байх ба цагт 5-10 тооны солир харвадаг. Үүнийг 1790 онд анх нээж байсан Туттль сүүлт одны хэлтэрхийнээс үүдэлтэй гэж үздэг. Энэ урсгал нь жил бүрийн 12-р сарын 17-25-ны хооронд болдог.

Оргил үе нь 12 сарын 21-ний шөнөөс 22-ны өглөө хүртэл ажиглагдах болно.  Хагасаас илүү гэрэлтэлтэй сар нь энэ жилийн гэрэлтэлд сул солируудын ихэнхийг хаах болно. Гэхдээ та тэвчээртэй байвал хэд хэдэн тод гэрэлтэлтэй солирыг харах боломжтой юм. Шөнө дунд харанхуй байрлалаас ажиглахад тохиромжтой. Солирууд нь Алтан мөнгөн шаргал буюу Бага долоон бурхны одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль ч зүгт харагдаж болно.

12 сарын 25. Буд гаргийн баруун элонгац. Буд гараг нь Нарнаас хамгийн их 22 градусын баруун холдох өнцгөөр харагдана. Энэ үед Буд гараг маш сайн ажиглагдана. Өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой. Өглөөний тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдана. Нар мандахаас өмнөхөн тэнгэрийн зүүн хаяанд бага градусын өнцгөөр ажиглагдана.

12 сарын 31. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Оргил үе нь 06 цаг 28 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй, харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад маш тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

#нийтлэл