Бейонсегийн шинэ кантри сингл дуу болох "Texas Hold 'Em" энэ долоо хоногт Billboard-ын кантри дууны жагсаалтын 1-т бичигдсэнээр тэрбээр энэ төрөлд манлайлсан анхны хар арьст эмэгтэй уран бүтээлч боллоо.
Мөн Бейонсегийн өөр нэг сингл болох "16 Carriages" чартын 9-р байранд оржээ. Дуунууд нь "Billboard Hot 100" жагсаалтын 2, 38 дугаарт бичигджээ. "Texas Hold 'Em" аль хэдийн 19 сая гаруй, "16 Carriages" нь 10,3 сая удаа тоглогдоод байна.
Түүхээс харвал хар арьст уран бүтээлчид цагаан арьст эрэгтэй дуучид голдуу зонхилдог кантри хөгжмийн төрөлд хүч үздэг ч төдийлөн амжилттай байддаггүй. Гэвч Бейонсегийн орон нутгуудаар хийсэн ганцаарчилсан тоглолтын гэнэтийн амжилт нь олны талархлыг хүлээн, тэр дундаа хар арьст эмэгтэйчүүдийн таашаалд ихэд нийцсэн нь түүний дуу жагсаалтыг тэргүүлэхэд нөлөөлжээ.
Мөн Бейонсе 1958 оноос эхтэй "Hot Country Songs" болон "Hot R&B/Hip-Hop Songs" чартыг хоёуланг нь тэргүүлсэн анхны эмэгтэй болсон гэж Billboard-д бичсэн байна. Дээрх дуунууд нь 3-р сарын 29-нд худалдаанд гарах түүний "Renaissance" /Сэргэн Мандалт/ цомогт багтсан.
Эх сурвалж: NY news
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх