ЯАГААД: Нулимс яагаад шорвог байдаг вэ?


YOLO.mn | YOLO.MN
2024-02-21

enlightenedЯагаад, яагаад, яагаад? 

Үе үе нээрээ яагаад, ямар учиртай байдаг юм бол гэх гайхаш барсан асуулт танд төрдөг л биз дээ.Тэгвэл бидний тэр бүр анзаардаггүй энгийн жижиг атлаа мэдэхэд илүүдэхгүй сонирхолтой зүйлсийн учир шалтгааныг “Яагаад” булангаараа тайлан хүргэе. 

Баярласандаа нулимсаа гартал инээх, гомдож, шаналсандаа енгинэтэл уйлахад гол зурсан,гашуун шорвог зүйл амтагддаг шүү дээ. Нулимс бол ус. Гэтэл биднээс дотроос урсан гарах тэр шингэн Яагаад шорвог амттай байдаг юм бол? Хариулт нь: 

NEI-ийн судалгаагаар нулимсанд 1500 гаруй төрлийн уурагт бодис агуулагддаг. Мөн бидний бие дэх ус нь электролит агуулдаг учир нулимс шорвог амттайгаар гадагшилдаг аж. Электролит нь мэдрэлийн системийн үйл ажиллагааг дэмжин эсүүдийн хооронд мэдээлэл дамжуулахад шаардлагатай байгалийн давс юм. Бидний биед агуулагдах хамгийн чухал электролитод кали, натри, кальци, бикарбонат, фосфат, магни зэрэг орно. 

Нулимсны 98% нь цэвэр уснаас бүрддэг бол үлдсэн 2% нь дээрх, бодист нэгдлүүдээс бүрддэг аж. Мөн нулимс нь нүдний эвэрлэг, салст бүрхэвчийг хамгаалж, тэжээл өгдөг байна.  

Нулимс яг хаанаас гардаг юм болcool 

Нулимс нь зовхины дор байх жижиг нүх бүхий нулимсны сувгаас урсдаг.Америкийн Нүд судлалын академийн судалгаагаар хүн жилд 15-30 галлон нулимс ялгаруулдаг аж. 

Гурван төрлийн нулимс бий 

  • Нулимс: Нүдний эвэрлэг бүрхэвчийг тосолж, хамгаалж, тэжээн тэтгэдэг. 
  • Рефлексийн нулимс: Цочролын хариу үйлдэл болон гадагшилдаг нулимсыг хэлнэ. Сонгино хэрчих үед, хэт даарсан үед гарах нулимс г.м 
  • Сэтгэлийн нулимс:Бие махбод, сэтгэл зүйн өвдөлт цаашлаад сэтгэл хөдлөлийн үед хариу үйлдэл болон гадагшилдаг нулимсыг хэлнэ.  Мөн сэтгэл хөдлөлийн нулимсанд тусгай уураг, гормон агуулагддаг. Тиймээс уйлах үед тайвшрах мэдрэмж төрдөг аж.  

  

 

#нийтлэл