Насанд хүрсэн Б хэн болох нууцалсан фэйсбүүк хаягаас 11 настай хохирогч С-той танилцав. Улмаар хохирогчийг хэдэн настай, хаана сурдаг, хичээл нь хэдэн цагаас тардаг, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллийг нь олж авчээ.
Ингээд садар самуун агуулга бүхий богино хэмжээний дүрс бичлэгийг түүний фэйсбүүк хаяг руу илгээн “хөх болон бэлэг эрхтнийхээ зургийг явуул, үгүй бол сургууль руу чинь очно” гэх зэргээр сүрдүүлэн биеийнхээ тодорхой хэсгийг харуулсан зургийг нь өөртөө авав.
Үүний дараа “Надтай уулзаж бэлгийн харьцаанд орохгүй бол зургийг чинь сургуулийн фэйсбүүк гурппт тавина, аав ээжид чинь үзүүлнэ” гэж мессеж бичиж, тодорхой үйлдэл хийхийг шаардаж, гэр сургуулийнх нь гадаа очих, утсаар залгах, фэйсбүүк хаягаас зурвас илгээх зэрэг үйлдэл хийжээ.
Энэ нь Эрүүгийн хуульд заасан “хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэрэг болон “заналхийлэх” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж, Б-г дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хуульд зааснаар “хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих ялын аль нэгийг харин “заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялаас аль нэгэн ялыг сонгон оногдуулахаар тус тус хуульчилжээ. Б-д нийт 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноосон байна.
Эх сурвалж: Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх