Хайр гэдэг энэ дэлхий дээрх бидний хэзээ ч тайлж чадахгүй нууцлаг бөгөөд хүчирхэг зүйлсийн нэг билээ..Уншигч та бүхэндээ бодит амьдрал дээр тохиолдсон, сэтгэлд тань нэгийг бодогдуулах гайхалтай хайрын түүхүүдийг хүргэе.
ХАЙРЫН ЗОЛИОС
Би эмч. Өнөөдөр О бүлгийн цус яаралтай хэрэгтэй байгаа нэгэн бяцхан охинд хагалгаа хийнэ. Гэвч энэ бүлгийн цус бидэнд байсангүй. Би өвдөглөж суугаад ижил бүлгийн цустай түүний ихэр ахтай нь ярилцлаа. Би түүнд энэ бол үхэл амьдралын асуудал хэмээн хэлэхэд тэр хэсэг хугацаанд чимээгүй суусны эцэст босоод цусаа өгөхөөр шийдэхдээ эцэг эхдээ баяртай гэж хэлэв. Би тэр мөчид юу ч бодсонгүй, бид түүний цусыг авлаа. Гэтэл тэр надаас "Эмчээ би хэзээ үхэх вэ?" хэмээн асуусан юм. Тэр дүүгийнхээ амийг аврахын тулд өөрийгөө золиосолсон гэж ойлгосон байжээ. Би тэднийг хоёулаа эрүүл саруул байгаа гэдгийг хүн бүрд хэлэхдээ таатай байна.
ААВЫН МИНЬ СҮҮЛИЙН ХАРЦ
Аав минь 92 насандаа хажуу талаараа харан унтаж байсан байрлалаараа өөд болсон байхыг харлаа. Тэрээр 10 жилийн өмнө нас барсан ээжийн минь зураг руу харсан хэвээр өнгөрсөн байсан юм. Өөд болохоосоо өмнө, эцсийн мөчид хайртай эмэгтэйгээ харахыг хүссэн нь энэ байх.
ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ДЭХ АХМАД ХОС
Цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр цайны цагаараа хачиртай талх идэн суутал царс модны дэргэд нэгэн машин ирж зогсохыг харсан юм. Машин дотор ахимаг насны хоёр хос цонхоо нээн жааз хөгжмийн ая тавилаа. Удалгүй хөгшин эр машинаасаа буугаад эхнэрийнхээ хаалгыг онгойлгон түүнд гараа өгч түүнийг машинаасаа гарган хэдхэн алхмын цаана байх модны дэргэд тэд хамтдаа 30 минутын турш тэрхүү аянд бүжиглэсэн юм.
ХАЙР СОХОР
Өнөөдөр 75 настай өвөө минь надад хандан "Эмээ чинь энэ дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй биш байна гэж үү" хэмээн хэлэхэд нь хэсэг хугацаанд бодож байгаад "Тиймээ, тэр хамгийн сайхан эмэгтэй. Гэхдээ та одоогоос 15 жилийн өмнөөс эхлэн түүнийхээ гоо үзэсгэлэнг харж чадахаа больсон шүү дээ" хэмээн хариулав. Хэдхэн мөчийн дараа өвөө минь "Хайрт хүү минь, би өдөр бүр түүнийхээ гоо үзэсгэлэнг олж хардаг. Үнэндээ би залуу насандаа хэзээ ч олж хараагүй тийм зүйлийг өнөөдөр ч эмээгээс чинь олж хардаг" гэж хэлсэн юм.
ГАЙХАЛТАЙ ХУРИМ
Би хайрт охиныхоо өрөөнд очлоо. Тэр минь хамгаас үзэсгэлэнтэй харагдана. Одоогоос 10 жилийн өмнө би аймшигт ослын дараа шатаж байсан машинаас нэгэн хүүг аварсан юм. Тэр эсэн мэнд үлдэж чадсан ч эмч түүнд дахин хэзээ ч алхаж чадахгүй хэмээн хэлсэн. Би түүнийг эргэх гээд хэд хэдэн удаа очихдоо охиноо дагуулан явдаг байлаа. Түүнээс хойш охин минь ганцаараа түүн дээр очих болсон юм. Харин өнөөдөр амийг аварсан хүү минь хоёр хөл дээрээ бат зогсоод охинтой минь гэрлэж байхыг харж байгаадаа баяртай байна.
САЙН СОНСОГЧ
Комд ороод жил болсон найз бүсгүй минь сэрснийхээ дараа намайг шууд л үнсэв. Тэгээд надад "Миний дэргэд дандаа байж, намайг явуулаагүйд чинь баярлалаа, надад өөрт тохиолдсон гайхалтай зүйлсээ яриач" гэхэд нь би "Би чамтайгаа гэрлэх болно" хэмээн хэлсэн юм даа.
ААВЫН МИНЬ ШИЙДВЭР
Би аавыгаа энэ дэлхий дээрх хамгийн сайн аав гэж боддог. Тэр миний ээжийг хайрлаж, дандаа инээлгэдэг. Хэдийгээр биднийг тэжээхийн тулд цаг наргүй ажилладаг ч намайг хөл бөмбөг тоглож байхад дандаа ирж үздэг. Өнөөдөр бахь хайж байгаад аавынхаа багажны хайрцгаас илэгдэж муудсан гараар бичсэн тэмдэглэл байхыг олж харлаа. Тэгээд нээж үзэхэд "Би 18 настай архи ууж сургуулиасаа хөөгдсөн, хүүхэд зодож, машин хулгайлсан гэмт хэрэгтэн. Удахгүй залуу эцэг болно. Гэхдээ би өмнө нь мэдэрч үзээгүй тэр хайрыг бяцхан охиндоо зориулахаар шийдсэн" хэмээн бичсэн байсан юм. Баярлалаа аав аа, хайртай шүү!
ХҮҮГИЙН МИНЬ ХАМГИЙН САЙН НАЙЗ
Аяга тавгаа угааж байгаад галт тогооны цонхоороо гадагш хартал 2 настай хүү минь толгойгоороо усан санд унахыг харав. Намайг тийшээ гүйн очихоос өмнө Рекс нэртэй нохой мань ус руу үсрэн орж хүүгийн минь цамцнаас татан уснаас гаргалаа. Гайхалтай нь тэр үүнийг ганцаараа хийж чадсан юм. Тэгээд би гүйн очиж хүү болон нохойгоо тэврэн авсан.
ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ
Би өвөө эмээгийнхээ үдэшлэг дээр хамтдаа инээн байх хуучны зургийг харж байв. Эмээ минь намайг бага байхад өөд болсон ч өдгөө өвөө маань эрүүл саруул байгаа юм. Тэр намайг зураг ширтэн суухыг хараад араас минь тэврэн авч "Юм гэдэг үүрд мөнх үргэлжлэхгүй байж болох ч энэ мөч хамгийн үнэ цэнтэй байсан гэдгийг хэзээ ч битгий мартаарай" хэмээсэн юм.
РОМАНТИК УУЛЗАЛТ
Өнөөдөр зочид буудлын тагтан дээр нар жаргахыг харж байгаад нэгэн хос далайн эргийн элсэн дээгүүр алхаж явахыг харав. Хэдийгээр тэд надаас хол байсан ч хосууд шиг бие биеэ хайрлаж, хамтдаа инээж байхыг харсаар байв. Тэднийг ойртон ирж царайг нь харах боломж гарахад тэд миний эцэг эх байсныг олж мэдсэн. Одоогоос 8 жилийн өмнө тэд салсан шүү дээ.
МИНИЙ ХАМГИЙН ТОМ АМЖИЛТ
Цэргийн эмч, ахмад дайчин, амжилтай бизнесмэн 91 настай өвөөгөө эмнэлгийн орон дээр хэвтэж байхад нь би түүнээс "Таны энэ амьдралын хамгийн том амжилт юу байсан бэ" гэж асуулаа. Тэр эмээгийн минь гарыг атган аваад түүний нүдийг удаан гэгч нь харж байгаад энгийн хариулт хэлсэн юм. "Хамтдаа амьдарч, хамтдаа хөтлөх хайрт минь".
ХАЙРЫН ХАРУУСАЛ
Өнөөдөр эхнэр бид хоёрын хуримын 50 жилийн ой. Өглөө түүнийгээ үнсэхэд эхнэр минь миний чихэнд "Би чамтайгаа бүр эрт учрах минь яав даа" хэмээн шивнэсэн юм.
Та ч мөн сонсож байсан эсвэл өөрт тохиолдсон хайрын гайхалтай түүхээс сэтгэгдэл хэсэгт хуваалцана уу
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх