Шилүүсний эрийг сангас, эмийг мангас, төлийг ногуул гэж нэрлэдэг


Л.Амарцэцэг | YOLO.MN
2024-02-07
Гэрэл зургийг: Envanto

Харах бараагүй, үзэгдэх мөргүй хачин нуугдмал амьдралтай амьтдын нэг бол шилүүс хэмээх амьтан юм. Манай орны ой тайга, хээр, говь цөлийн бүсийн хадат уулсаар өргөн тархсан боловч ховор тохиолддог бөгөөд ганц нэгээр, хааяа хосоор гол төлөв бүрэнхий үдшээр гөрөөлөн явдаг тул хүмүүс түүний барааг олж үзэх нь ховор.

  • Шилүүс нь мийгийн овгийнхноос биеийн хэмжээгээр ирвэсийн дараа ордог бөгөөд богино сүүлтэй, чихнийхээ үзүүрт туг хар үстэй байдгаараа өвөрмөц юм.
  • Монголчууд шилүүсний эрийг сангас, эмийг мангас, төлийг ногуул гэж нэрлэдэг.
  • Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтнаар, Ховор, ховордсон амьтан, ургамлын зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын II хавсралтад тус тус бүртгэгджээ.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн алба

#мэдээ