Маргааш маргаашаар үргэлжлэх өдөр хоногууд... Нэг өдөр инээж, өөр нэгэн өдөр цөхөрч алдаа оноо, эргэцүүлэл ухаарлын заагт хүмүүс зөрөлдөнө. Юу ч хийж гийгүүлээгүй мэт боловч өөрийгөө бүтээх сар өдрүүдэд илүү нягт, уужуу нэгэн болоход гагц БИЧИХ л их дэм болдог мэт. Ингээд өдөр бүрийн төгсгөлд өөрийн бодлоо хөвөрдөх нь ямар АЧ ТУСТАЙ талаарх туршлагатай нэгний зөвлөгөө хүргэе.
Сэтгэлийн эмчилгээ болно
Өөрийн хийгээд бусдын мөн чанар, амьдралын тухай бичих нь тулгарч буй асуудлуудыг ухаалгаар боловсруулахад тусалдаг. Мөн илүү хөнгөн, аз жаргалтай, амьдралд итгэлтэй нэгэн болох эерэг хандлагыг суулгадаг аж.
Илүү боломжийг олгоно
Хэн хичээл зүтгэл гаргана тэр хүн илүү том боломжийг хүртдэг. Тиймээс өдөр бүр өөртөө дүгнэлт хийж давуу болон сул талаа анзаарч мэдсэнээр юу хийх, хэрхэх тань илүү тодорхой болно. Өөрийн давуу тал дээр суурилсан ур чадвар, сонголт шийдвэр бүр өөрт БОЛОМЖ-ийг олгодог.
Шинэ санаа шүүрдэнэ
Бичих дадлыг суулгаснаар юмсыг харах, тунгаах цар хүрээ тань үлэмж нэмэгдэнэ. Мөн шинэлэг санаа, бүтээлч санаачилга дотроос тань урган гарч түүнийгээ бодит болгох тийм ч хүнд биш байх болно.
Итгэл үнэмшил төрүүлнэ
Бичих дадал нь найруулах чадварыг эрс сайжруулахаас гадна, үзэл бодлоо бататгах, юмсын тухай энгүүн яриа өрнүүлэхэд тусалдаг. Энэ нь дотоод итгэл үнэмшлийг зузаатгадаг байна.
Ойр мэдрэмж өгнө
Хахир хатуу эсвэл сул дорой нэгэн байхаас бичих дадал таныг аварна. Ор мөргүй оюун бодлоос үг хэзээ ч эвлэж гардаггүй тиймээс бичнэ гэдэг бодно гэсэн үг. Хүн өөрийн бодлоо хазаарлаж, зөөллөж, бататгаж, нягталснаар аливаад уужуу хандаж, бүгдэд ойр мэдрэмжийг авдаг. Өөрийгөө бусдын оронд тавьж шийдвэр гаргах авууштай чанар ч сууна.
Мэдлэг зузаатгана
Өдөр бүр тэмдэглэл хөтөлснөөр өөрийн мэдэхгүйгээ мэдэхийн хүсэлд автдаг. Энэ нь ном унших, цахим орчноос чухал мэдээллийг шүүрдэх, түүнийгээ дотроо боловсруулж, өөрт шингээх зэрэг эерэг олон дадлуудыг суулгадаг байна.
Зөвхөн зохиолч, сэтгүүлч хүмүүс л бичдэг гэх хандлага бол өрөөсгөл. Зөвхөн надаас юу урган гарах бол гэх тэр ер бусын хүслээр бичиж эхлэх нь энэ амьдралд их том өөрчлөлтийг авчирна.
Эх сурвалж:Alex mathers.com

Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх