СУРАГЧДЫН АМРАЛТЫГ сунгаснаар ЗУНЫ АМРАЛТЫН хуваарьт өөрчлөлт орохгүй


Цэцээ | YOLO.MN
2017-01-17

Нийслэлийн ЕБС-ийн 1-12-р ангийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын хичээлийн хоёрдугаар улирлын амралтыг энэ сарын 30-ны өдрийг  хүртэл  сунгах болсонтой холбогдуулаад БСШУСЯ-наас мэдээлэл хийлээ.

Амралт сунгаснаас болж зуны амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй талаар тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар хэллээ.

Амралтын зөрүү долоо хоногийг гуравдугаар улирлын амралтаас хасах боломжтой гэсэн бөгөөд энэ талаар дахин хуралдаж шийдэх гэнэ.

Ирэх долоо хоногт төвийн нутгаар цаг агаар эрс хүйтрэх төлөвтэй байгаатай холбогдуулаад дээрх шийдвэрийг гаргасан байна.

Хөдөө орон нутгийн сургуулиуд хуваарийн дагуу хэвийн хичээллэж байгаа бөгөөд Завхан, Ховд аймгийн удирдлагуудын хүсэлтээр амралтыг долоо хоногоор хойшлуулсан байна.

#Freetime #Lesson #School #Vacation