Сэтгэл хөдлөлөөр хооллож буйг илтгэх 4 шинж тэмдэг


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2024-01-15

Сэтгэл хөдлөлөөрөө хооллох гэдэг нь хэт их идэх, байнга түргэн хоол иднэ гэсэн үг биш. Харин сэтгэл санааны таагүй байдлаас үүдэлтэй хэтрүүлэн идэх нэг төрлийн эмгэг юм. Тэгвэл энэ төрлийн эмгэгийг дараах 4 шинж тэмдгээр таньж болно.    

Өөх тос агуулсан хоол, хүнс хэрэглэх  

Бие махбодын идэх хэрэгцээнээс үүдэлтэй өлсгөлөн болон сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй өлсгөлөн нь нэг ойлголт биш юм. Өөх тос ихтэй хоол хүнс (зайрмаг, чипс, шарсан төмс, макарон, бяслаг гэх мэт) нь цаашлаад өөрийн хяналтаа алдахад хүргэж болно. 

Стресстэй үедээ хооллох 

Стресстэй үедээ амттан аваад хэзээ хойно нь дуустал идсэнээ анзаардаг бол энэ сайны дохио биш юм. 

Өлсөөгүй байсан ч ямар нэг зүйл идэх 

Хэрэв өлсөөгүй үедээ байнга хооллож, эсвэл цадсан үедээ ч мөн үргэлжлүүлэн хооллодог бол сэтгэл хөдлөлөөр хооллож буйн нэг шинж юм.  

Хэцүү нөхцөл байдлыг даван туулахын тулд хооллох 

Магадгүй хоол идэх нь хямралыг даван туулах нэг арга байж болох ч сөрөг нөлөө нь түүнээс илүү. Хэрэв энэ зуршил удаан үргэлжилбэл өдөр тутмын амьдралын хэмнэл хорт зуршлыг бий болгох магадлалтай. 

Нэгэнт суусан дадал зуршил маш эмзэг учир өөрчлөхөд багагүй тэвчээр шаардана. Гэвч сахилга баттайгаар амьдралын хэмнэлээ өөрчилж чадвал эргээд ургах үр жимс нь дэндүү амттай байх болно.  

Эх сурвалж: everydayhealth.com 

#нийтлэл