Солонгосын алдарт болзооны шоу болох “Single’s Inferno” нэвтрүүлгийн гуравдугаар улирал хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн билээ. Netflix платформ дээр цацагдсан даруйдаа л алдаршиж, дэлхийн өнцөг булан бүрээс үзэгчдийг байлдан дагуулж буй тус нэвтрүүлэг нь Netflix-ийн дэлхийн шилдэг 10 жагсаалтад багтсан цорын ганц Солонгосын реалити шоу юм.
Нэвтрүүлгийн гуравдугаар улирлын дараа үзэгчид дараагийн бүлэг гарах эсэхийг сонирхоод эхэлжээ. Тэгвэл шоуны продюсерууд Singles Inferno-ийн дөрөвдүгээр бүлэг гарахыг албан ёсоор баталлаа. Нэвтрүүлгийн оролцогч, шударга шулуун яриагаараа олны хайрыг хүртээд буй Юн Ха Жон дөрөвдүгээр улиралд паниластаар ажиллах магадлалтай байна.
Нэвтрүүлгийн үндсэн панелистаар жүжигчин Ли Да Хи, дуучин Кю Хён, комедиан Хон Жин Кён, реппер Хан Хэ нар ажилладаг бол энэ бүлэгт өмнөх улирлын оролцогч Dex буюу Ким Жин Ён нэмэгдэн ажилласан билээ. Харин ирэх улиралд Dex дахин панелист хийх, Ха жон нэмэгдэж ажиллах зэрэг нь эргэлзээтэй байна.
Дөрөвдүгээр улирал нь ирэх оны нэгдүгээр сард цацагдах товтой байгаа аж. Цацагдахдаа тэс өөр өөрчлөлтэй байх болно хэмээн мэдэгдлээ. Тухайн бүлэгт 16 ганц бие залуус оролцох ба үүний найм нь диваажин гэгдэх тансаг буудалд амарч, найм нь хязгаарлагдмал хүнстэй, аралд буюу тамд амьдрах юм. Тэднийг анхны сэтгэгдэл дээр нь үндэслэн ангилна. Оролцогчид шагналын төлөө өрсөлдөн хамтрагчаа солих боломжтой болох юм.
Дараагийн бүлэг нь 10 ангитай байх ба загвар өмсөгч Ким Си Хун, дуучин Чой Со Ён, жүжигчин Kim Hyun Seung, бүжигчин Ли Сүн Жин, бизнес эрхлэгч Пак Мин Вүү нар оролцоно гэсэн таамаглал байгаа юм.
Эх сурвалж: ScreenRant, Nextsharks, KoreaBoo
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх