Нэгэн нохой эзнийхээ 4000 ам.долларын бэлэн мөнгийг зажилж, заримыг нь иджээ


Сондор | YOLO.MN
2024-01-06

Нэгэн дэггүй нохой эзнийхээ 4000 ам.долларын бэлэн мөнгийг зажилж, заримыг нь иджээ.

Тодруулбал, Пенсильвани мужид амьдардаг айлын Сесил гэх охин нохой эздийнхээ гэрээт ажилдаа зориулж өгөхөөр бэлдсэн дугтуйтай мөнгийг сүйтгэж заримыг нь идсэн ба 450 ам.доллар нь олдоогүй байна.

4000 ам.доллартой дугтуйтай мөнгө гал тогооных нь ширээн дээр байсан ба түүнийг хашаа барьсан хүмүүст гэрээний дагуу өгөхөөр бэлдсэн байжээ. Сесил ердөө 30 минутын дотор их хэмжээний мөнгийг үрэн таран хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ.

Харин тэр гал тогооны ширээн дээрээс зөвшөөрөлгүй ямар нэгэн хоол авч идэж байсан удаагүй ч мөнгө авсанд эзэд нь гайхаж байгаа юм. Мөн эзэд нь зарим 50, 100-ын дэвсгэртийг нийлүүлж эвлүүлэх гэж оролдсон байна. Хэрэв серийг дугаарыг нь зөв нийлүүлж чадвал шинэ мөнгөөр солиулж болох аж.

Их хэмжээний цаасан мөнгө идсэн Сесилийг малын эмч үзээд тийм ч сөрөг нөлөөгүй, удахгүй зүгээр болно гэжээ.

Эх сурвалж: BBC

#мэдээ