Энэ жил брайль үсгийг зохион бүтээсний 200 жилийн ой тохиож байна. Жил бүрийн нэгдүгээр сарын 4-ны өдрийг дэлхийн брайль үсгийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ утгаар Эрин Киркпатрик гэх 12 настай охиныг BBC агентлаг онцолжээ.
Эрин охин таван настайгаасаа брайль үсгийг сурч эхэлсэн аж. Тэрээр брайль үсэг сурснаар үе тэнгийнхнийхээ адил сурах боломжтой болсон гэв.
Охины аав ээж түүнийг төрөлхийн харах чадваргүй гэдгийг олж мэдээд ирээдүйд нь санаа зовсон ч охины суралцах хичээнгүй хандлага нь тэднийг гайхшируулжээ. Эрин охин брайль үсгээр уншиж, бичих дуртай төдийгүй технологийн талаар сонирхон суралцдаг байна.
Брайль үсгийг анх дөрвөн настайдаа харах чадвараа алдсан Франц залуу Луис Брайл 1824 онд 15 настайдаа зохиожээ. Брайл үсгийн зургаан цэг нь цагаан толгойн үсэг, тоо, цэг таслал зэргийг илэрхийлдэг.
Эх сурвалж: BBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх