2024 оны Япон Улсын Засгийн газрын тэтгэлэг хөтөлбөрийн бүртгэл эхэллээ


YOLO.mn | YOLO.MN
2024-01-01

Япон Улсын Засгийн газраас 2024 онд Японы их сургуульд Япон хэл, Япон соёл судлаач оюутан болон ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлээ зарлалаа. 

 Хөтөлбөрийн тухай 【Япон хэл, Япон соёл судлаач оюутан】 

Тус хөтөлбөрт хамрагдсанаар суралцагч оюутан нь япон хэлний түвшин, Япон орон судлал, япон соёлын талаарх ойлголтоо нэмэгдүүлж, энэ дагуу боловсрол эзэмшинэ. 

  • Тэтгэлэг авах хугацаа: 2024 оны 10 сараас (эсвэл сургалт эхэлсэн сараас) 1 жил 
  • Тэтгэлгийн хэмжээ: Сар бүр 117,000 иен 
  • Элсэлт болон сургалтын төлбөр: Японы БШУЯ-аас хариуцна. 
  • Суралцах байгууллага: Японы БШУЯ-аас заасан Японы их сургууль 
  • Бүртгүүлэх шалгуур: Эндээс үзэж танилцана уу. 
  • Шалгалт: Бичгийн шалгалт (япон хэл) болон ярилцлагын шалгалт авна. 

Хөтөлбөрийн талаарх илүү дэлгэрэнгүйг доорх линкээр орж үзнэ үү. 

Application for Japanese Studies Student - Embassy Recommendation 2024 

【ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх оюутан】 

Тус хөтөлбөрт гадаад орнуудаас ЕБС-д багшилж буй багш нар хамрагдах бөгөөд Японы ЕБС-ийн сургуулийн сургалтын хөтөлбөр, боловсролын агуулгын талаар судалгаа хийнэ. 

  • Тэтгэлэг авах хугацаа: 2024 оны 10 сараас (эсвэл сургалт эхэлсэн сараас) 2026 оны 3  сар 
  • Тэтгэлгийн хэмжээ: Сар бүр 143,000 иен 
  • Элсэлт болон сургалтын төлбөр: Японы БШУЯ-аас хариуцна.
  • Суралцах байгууллага: Японы БШУЯ-аас заасан Японы их сургууль
  • Бүртгүүлэх шалгуур: Эндээс үзэж танилцана уу.  
  • Шалгалт: Бичгийн шалгалт (япон хэл, англи хэл) болон ярилцлагын шалгалт 

 
Хөтөлбөрийн талаарх илүү дэлгэрэнгүйг доорх линкээр орж үзнэ үү. 

Application for Teacher Training Student - Embassy Recommendation 2024 
 
Бүрдүүлэх бичиг баримт   

Бүрдүүлсэн бичиг баримт хүлээн авах хугацаа: 

  • 2024 оны 1 сарын 29-ний өдрийн /Даваа/ 09:00 цагаас 
  • 2024 оны 2 сарын 2-ны өдрийн /Баасан/ 17:45 цаг дуустал хүлээн авна. 
  • Хүлээн авах байгууллага: Японы ЭСЯ-ны харуулын төв байр 

       ★Орон нутгийн иргэн бичиг баримтаа дээрх хугацаанд ирүүлэхэд хүндрэлтэй бол энэ тухай тус яамны Соёл, мэдээллийн хэлтэстэй холбогдож зөвлөгөө авна уу.   

  • Бүрдүүлэх бичигг баримт: Доорх бичиг баримтыг 4.-т заасан бүрдүүлж ирүүлэх зааврын дагуу ирүүлнэ. Бичиг баримтыг япон эсвэл англи хэлээр бэлдэж өгөхийг анхаарна уу. 

  
【Япон хэл, Япон соёл судлаач оюутан】 

No. Бүрдүүлэх бичиг баримт хувь
   1 Өргөдөл (Application Form 2024)
(Цээж зураг 1 хувийг өргөдлийн 1-р хуудаст наах)
    1
   2 Суралцахыг хүссэн их сургуулийн өргөдөл (Placement Preference Application form 2024)
Японы БСШУЯ-ны цахим хуудасны Course guide (1)(2)(3)(4)(5) дотроос их сургуулийг сонгох.
    1
   3 Их сургуулийн сурлагын дүнгийн жагсаалт (Их сургуульд орсноос хойшхи хичээлийн жил тус бүрээр, курс болон кредит зэрэг нь тодорхой байх)     1
   4 Япон хэл, соёл судлалыг 1 жилээс дээш суралцсан болохыг тодорхойлох бичиг баримт
(Энэ нь 3 дугаарт заасан бичиг баримтад Япон хэл, соёл судлалаар суралцсан хугацаа 1-ээс дээш жил гэдгийг тодорхойлох боломжгүй тохиолдолд өгнө.)
    1
   5 Их сургуульд суралцаж буй тодорхойлолт     1
   6 Их сургуулийн захирал эсвэл анги даасан багшийн тодорхойлолт
(загвар хамаарахгүй, загварыг энд-ээс харна уу)
    1
   8 Япон хэлний түвшин тодорхойлох шалгалтын гэрчилгээний хуулбар     1
  Иргэний үнэмлэхний хуулбар     1
  Цээж зураг
(3.5см х 4.5см хэмжээтэй, сүүлийн зургаан сарын дотор авахуулсан, эгц харсан зураг байх. Зургийн ард овог, нэрээ бичих.
    2 

★Бүх бичиг баримтаа дээрх дугаарын дагуу баруун дээд буланд нь дугаарлан бичнэ. 

★3,4,5-т заасан баримтын эх хувийг ирүүлэх боломжгүй бол нотариатаар баталгаажуулсан хуулбарыг бүрдүүлж өгнө. 

★7.-д заасан Эрүүл мэндийн шинжилгээний бичгийг ярилцлагын шалгалтанд тэнцсэн хүнээс авна. 
  
【ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх оюутан】 

Доорх 1-8 бүхий дугаар нь Application guideline-д заасан бүрдүүлэх бичиг баримтын дугаарыг заана. 

No. Бүрдүүлэх бичиг баримт хувь
   1 Өргөдөл (Application Form 2024)
(Цээж зураг 1 хувийг өргөдлийн 1-р хуудас дээр наах)
   1
   2 Суралцахыг хүссэн Их сургуулийн өргөдөл (Placement Preference Application form 2024
Японы БСШУЯ-ны цахим хуудасны Course guide дотроос их сургуулийг сонгох.
   1
   3 Сүүлд төгссөн сургуулийн бүх жилийн сурлагын дүнгийн жагсаалт     1
   4 Сүүлд төгссөн сургуулийн диплом, боловсролын зэргийн гэрчилгээ     1
   5 Ажлын газрын тодорхойлолт
(5 жил тасралтгүй үндсэн ажилтнаар ажиллаж буйг тодорхойлох бичиг баримт)
    1
   6 Одоогийн ажиллаж буй газрын дээд албан тушаалтны тодорхойлолт 
(Загвар хамаарахгүй, жишээ загварыг энд-ээс харна уу.)
    1
   8 Япон хэлний түвшинг тогтоох шалгалтын гэрчилгээ хуулбар (байх тохиолдолд)     1
  Иргэний үнэмлэхний хуулбар      1
  Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт/хуулбар/     1
  Цээж зураг
(3.5см х 4.5см хэмжээтэй, сүүлийн 6 сарын дотор авахуулсан, эгц харсан зураг байх. Зургийн ард овог, нэрээ бичих.

★Бүх бичиг баримтаа дээрх дугаарын дагуу баруун дээд буланд нь дугаарлан бичнэ. 

★3,4,5-т заасан баримтын эх хувийг ирүүлэх боломжгүй бол нотариатаар баталгаажуулсан хуулбарыг бүрдүүлж өгнө. 

★7.-д заасан Эрүүл мэндийн шинжилгээний бичгийг ярилцлагын шалгалтанд тэнцсэн хүнээс авна. 
 
Материал бүрдүүлж ирүүлэх заавар:

       1. Бүрдүүлсэн бичиг баримтыг дугтуйнд хийнэ.  
       2. Дугтуйгаа доор бичсэний дагуу хаяглана. 
 
   Япон хэл, Япон соёл судлаач оюутан                                       ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх курс 


 
     3. Бичиг баримтаа хүлээж авах хугацаанд багтаан харуулын байранд авч ирнэ. “Япон хэл, Япон соёл судлаач оюутан” эсвэл “ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх           оюутан”-ы бичиг баримт болохыг харуулын ажилтанд тодорхой хэлж өгнө үү. 

     4. Бичиг баримтын шалгуурыг хангасан тохиолдолд 2024 оны 2 сарын 2-ноос өмнө “Өргөдөл”-д бичсэн таны мэйл хаяг руу тус ЭСЯ-аас “Шалгалтанд орох эрхийн             бичиг”-ийг илгээх бөгөөд хариу мэйл ирүүлнэ.   
  

Шалгалтын хуваарь:

 1.  1-р шатны сонгон шалгаруулалт

Японы ЭСЯ-наас бичиг баримтын бүрдүүлэлтийг шалгасны дараа бичгийн шалгалт, ярилцлагын шалгалт тус тус авна.   

2024 он 

1 сарын 29-нөөс-2 сарын 2 Бичиг баримтаа ирүүлэх хугацаа
2 сарын 18 Бичгийн шалгалт
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд болно.
2 сарын сүүл -3 сарын эхэн Ярилцлагын шалгалт (цахимаар эсвэл биечлэн)

  
★Ярилцлагын шалгалтад тэнцсэн нь тэтгэлэгт хөтөлбөрийн эцсийн хариу биш болохыг анхаарна уу. 

2.  2-р шатны сонгон шалгаруулалт 

Тус шалгаруулалтыг Японы БШУЯ-наас дангаар явуулна. 

7-8 сарын дунд
 
Эцсийн хариу Японы БШУЯ-наас ирнэ.
(Суралцах их сургууль шийдэгдэнэ.)
9-10 сар Японд суралцахаар явах хугацаа

Түгээмэл асуудаг асуултууд

Жил бүр хамгийн их асуудаг асуултуудын хариуг хүргэж байна. 
  
【Шалгалтын талаар】 

 Q1: Өнгөрсөн жилийн шалгалтын асуултыг харах боломж байдаг уу? 

 А1: “Япон хэл, Япон соёл судлаач оюутан, ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх оюутнуудын өмнөх жилүүдийн шалгалтын загварыг нийтэд ил болгоогүй. Засгийн            газрын тэтгэлэгт бусад хөтөлбөрийн шалгалтын асуултыг энэ линкээр орж харах боломжтой. Үүнээс санаа авч болно. 
  
Q2: Япон хэл, англи хэлний шалгалт хэр хүнд вэ? 

А2: Шалгалтад тэнцэхүйц япон хэл, англи хэлний түвшний тухайд (2. Тавигдах шаардлага, нөхцөл)-ийг харна уу. Бичгийн шалгалтад тэнцэх оноог урьдчилан                           тогтоодоггүй бөгөөд дэлхийн бусад орны шалгалт өгч буй хүмүүсийн авсан онооноос хамааран тогтоодог. 
  
Q3: Япон хэл огт үзэж байгаагүй боловч ЕБС-ийн Багшийн мэргэжил дээшлүүлэх курст хамрагдаж болох уу? 

А3:Болно. Бичгийн шалгалтанд англи хэл, япон хэлний аль өндөр оноо авснаар шийдвэр гардаг. Харин япон хэл суралцаж буй хичээл зүтгэлийг үнэлэх тул япон хэлний        шалгалтын хуудсыг цагаанаар үлдээлгүйгээр бөглөж өгөхийг зөвлөж байна. 
  
【Тавигдах нөхцөл, эцсийн сонгон шалгаруулалтын талаар】  

Q4: Бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтанд тэнцсэн байтал 7 сард тэнцээгүй гэсэн хариу ирсэн. Яагаад тэр бэ?

А4:Бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтанд тэнцсэн оюутныг тус Элчин сайдын яамнаас Японы БШУЯ руу нэр дэвшүүлнэ. Түүний дараа, Японы БШУЯ-нд дахин сонгон шалгаруулалт хийгдэж тэнцсэн оюутныг эцэслэн шийдвэрлэнэ. Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалт нь зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бүх орнуудад зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн бусад орнуудаас нэр дэвшүүлсэн бүх оюутнууд дундаас сонгон шалгаруулдаг тул Монгол дахь сонгон шалгаруулалтанд тэнцсэн нь Японд суралцах эцсийн хариу гэж ойлгож болохгүйг анхаарах хэрэгтэй. 

Эх сурвалж: Embassy  of Japan In Mongolia

#мэдээ