Дуучин Женни “OddAtelier” хэмээх өөрийн компанийг үүсгэн байгуулжээ


А.Номин | YOLO.MN
2023-12-25

BLACKPINK охидын хамтлагийн гишүүн Женни “OddAtelier” хэмээх нэрийн дор өөрийн компанийг үүсгэн байгуулжээ.

Тэрбээр энэ талаар өчигдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн юм. Тус компани энэ оны арваннэгдүгээр сараас үйл ажиллагаагаа эхэлсэн байна.

BLACKPINK хамтлаг энэ сарын эхээр “YG” агентлагтай гэрээгээ сунгаж буйгаа мэдэгдсэн. Хамтлагийн үйл ажиллагааг "YG" агентлаг үргэлжлүүлэн хариуцах болсон ч гишүүд хувь уран бүтээлчийн хувиар тус агентлагт харьяалагдах эсэхийг хэлэлцсээр байсан юм.

Тэгвэл хамтлагийн гишүүн Женни өөрийн агентлагийг үүсгэн байгуулснаар хувь уран бүтээлчийн хувиар “YG” агентлагт харьяалагдахгүй болж байна.

Эх сурвалж: Forbes

#мэдээ