Өнгөрч буй 2023 он дэлхийн кино урлагийн салбарт олон гайхалтай уран бүтээлийг төрүүлсэн баялаг жил байлаа. Үзмэгц хэдэн өдөр магадгүй хэдэн сар бодогдох, хүний зүрх сэтгэлд хүрсэн тэдгээр кинонуудыг Time сэтгүүл онцолжээ. Ингээд 2023 оны хамгийн шилдэг 10 кинотой танилцана уу.
10. Passages
Амьдралд гэнэт л гарч ирдэг хүн, балмагдам үйл явдал, эмх замбараагүй атлаа этгээд дотно нөхцөл байдлыг тухай эл бүтээл өгүүлнэ. Хайр сэтгэлийн гурвалжин, түүнээс авах таашаал басхүү сэтгэл сэмлэм зовлон зүдүүрийг нарийн харуулснаараа энэ оны шилдэг 10 киноны нэг болж байна.
9. Dreamin' Wild
Дэлхий дээр хоёр төрлийн хүмүүс байдаг. Мөрөөдлөө өчүүхэн төдий цэг гэж үздэг нэгэн байхад мөрөөдлөө хэзээ ч цэглэлгүй биелүүлэхийн тулд хичээдэг нэгэн бий. Бодит явдлаас сэдэвлэсэн эл бүтээл нь өсвөр наснаасаа поп од болохыг зорьж боломжийг өөртөө бий болгон эвдэрсэн мөрөөдлөө засаж чадаж буй нэгэн түүнийг ойлгох онцгой хүний тухай өгүүлнэ.
8. Are You There God? It's Me, Margaret
Эмэгтэйчүүдэд тулгардаг асуудал, бэрхшээлийн тухай нарийн өгүүлэх бүтээл кино урлагийн салбарт өдрийн од шиг. Тэгвэл эл бүтээлд сарын тэмдэг, бэлгийн харилцаа, дааврын өөрчлөлт зэрэг эмэгтэйчүүдийн хувьд чухаг сэдвийг нарийн харуулсан. Залуучуудад зориулсан заавал үзэх киногоор нэрлэгдээд байна.
7. Killers of the Flower Moon
Энэхүү дэлгэцийн бүтээлд 1920-иод оны эхээр Оклахома хотод шунахай цагаан арьстнууд Осаж Үндэстний гишүүдийг хэрхэн системтэйгээр хөнөөсөн тухай Дэвид Гранны түүхийг яруу найргийн хэлбэрээр найруулж харуулсан.
6. Past Lives
Амьдралаа шинээр эхлүүлэхээр шийдсэн Солонгос бүсгүй Нью-Йорк хотыг зорьж улмаар тэнд багын найзтайгаа таарснаар үйл явдал өрнөнө. Амьдралд хязгааргүй олон зам бий. Гэвч бид нэг л замыг сонгон урагшилна. Бүсгүйн өнгөрсөн хугацаанд бие, сэтгэлийн гоо үзэсгэлэндээ авсан асар том цохилт эцэст нь үнэнийг хүлээн зөвшөөрөх үндэс болдог.
5. Revoir Paris
Францын зохиолч, найруулагч Алис Винокурын ах 2015 онд Парис дахь Bataclan концертын танхимд болсон террорист халдлагын үеэр амьд үлдсэн. Revoir Paris кинонд үүнтэй ижил төстэй зохиомол халдлагыг даван туулсан эмэгтэйн түүхийг гайхалтай үзүүлдэг.
4. Priscilla
Элвис нас барснаас хойш 46 жилийн дараа ч оршсоор байна. Присцилла Преслигийн 1985 оны дурсамж номоос сэдэвлэсэн София Копполагийн кино эл түүхийг дэлгэцийн урлагт эмзэглэл дүүрэн авчирчээ.
3. The Zone of Interest
Бидний өдөр тутмын амьдралын ердийн хэрэгцээ Германы офицерууд болон гэр бүлийнхнийх нь чин сэтгэлээ хүсдэг зүйл. Бусдын зовлон дээр тогтсон аз жаргал нь аз жаргал биш гэдгийг өнгөрсөн ба одоо үеийн гашуун түүхээр харуулж чадсанаараа энэ оны хамгийн шилдэг 10 киноны нэгээр тодорчээ
2. Maestro
Брэдли Куперийн "Маэстро" гэх эл намтар кино нь орчин үеийн ховор бүтээлийн нэг гарцаагүй мөн.
1. Fallen Leaves
Өдөр тутмын уйтгартай амьдралаа таашаал дүүрэн өнгөрүүлж буй эмэгтэй, байнга согтуу явдаг төмөрчин эрийн ер бусын романсыг энэхүү бүтээл харуулна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх