Жилийн сүүлийн сар бидэнд өнгөт дурсамжийг, хүсэл тэмүүлэлтэй хамт үлдээдэг билээ. Дур булаам тэргэл сар, зөөлөн хаялах цасан ширхэг, шинэ жилийн уур амьсгал гээд олон зүйл бидний сэтгэл зүй, оюун санаанд гэрэл асаадаг. Харин дараах зурхайн дөрвөн ордод арванхоёрдугаар сар илүү ихээр нөлөөлөх аж.
Мэлхийн орд
Мэлхийн ордны хүмүүс мэдрэмж өндөртэй тул энэ сард илүү шийдэмгий байдал, сэтгэл хөдлөл, эрч хүчээр дүүрэн байх нь. Арванхоёрдугаар сар бол тэдний хувьд өөрийгөө илүү ойлгох, сэтгэл зүйгээ эмчлэх цаг юм.
Матрын орд
Матрын ордныхон арванхоёрдугаар сард аливаа зүйлийн мөн чанарыг ойлгож, хүсэл тэмүүллээр дүүрэн байж илүү хүчтэй болдог. Ажил болоод хувийн амьдралд нь тэнцвэрээ олж амжилтаар дүүрэн байна.
Хонины орд
Хонины ордныхон энэ сард эрч хүч, урам зоригоор дүүрэн байна. Тэд шинэ төсөл санаачлах эсвэл удаан бодож явсан зүйлээ шийдэж зоригтой алхам хийнэ. Мөн аливаа асуудалд илүү ул суурьтай хандах хэрэгтэй.
Жинлүүр
Энэ сард жинлүүрийн ордныхны сэтгэл зүйд асуудал үүсэж магад. Хувийн амьдрал болоод ажил төрөл, найз нөхдийн харилцаанд улаан гэрэл асах тул энэ үед өөртэйгөө ярилцан, ажил амьдралын тэнцвэрээ хадгалах хэрэгтэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх