Цагдаагийн байгууллагад өнөөдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 11:15 цагт Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай дунд сургуулийн танхимд “Хүүхэд юм цацсан, амьсгал боогдоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар тус сургуулийн 8 дугаар ангийн эрэгтэй сурагч гэрээсээ авчирсан нулимс асгаруулагч байж болзошгүй зүйлийг ангидаа цацсан гэх нөхцөл байдал тогтоогдож гомдол, мэдээллийн бүртгэлд хүлээн авч, шалгаж байна.
Эх сурвалж: ЦЕГ
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх