“Миний мэдэх парламент” эсээ бичлэгийн уралдаан зарлагдлаа


YOLO.mn | YOLO.MN
2023-12-07

МУ-ын Их Хурлын  Тамгын газраас Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан их дээд сургуулийн оюутнуудын дунд  “Миний мэдэх парламент” эсээ бичлэгийн уралдааныг зарлалаа.  

Хамрах хүрээ: 

Дотоодын их дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд 

Эсээ бичлэгийн хугацаа: 

2023 оны 12-р сарын 06-наас  12 дугаар сарын 26-ны хооронд  

Эсээ бичлэгт тавигдах шаардлага: 

  • Сэдвийн агуулга бүрэн байх  
  • Хэл найруулга, мэдлэгийн ур чадвар сайн байх 
  • Бүтээлч хандлага, шинэ санаа тусгасан байх  
  • Үгийн тоо 1200-1500
  • Бичлэгийн доорх стандартыг хангасан байх,  

Үүнд: 

  • Microsoft Office Word Arial  фонт, үсгийн хэмжээ 12, хуудасны дээд, доод, баруун талаас 2 см, зүүн талаас 2.5 см зайтай, А4 цаасны нэг тал,  мөр хоорондын зай 1.0, эх хувь байх 
  • Эшлэл зүүлтийг стандартын дагуу тэмдэглэсэн байх 
  • Түлхүүр үгс, товчлол, эх сурвалжийн жагсаалтыг хавсаргах

Шалгаруулах журам:/0-100 хүртэл онооны системээр дүгнэх/ 

  • Сэдвийн агуулга бүрэн байх(30) 
  • Хэл найруулга, бичлэгийн ур чадвар(20) 
  • Бүтээлч хандлага, шинэлэг санаа(20) 
  • Сэдвийн зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо (30) 

Эсээ бичлэгийг хүлээн авах: 

Уралдаанд оролцогч өөрийн бүтээлээ bolor.u@parliament.mn цахим шуудангийн хаягаар илгээнэ үү 

Эсээ бичлэгийн уралдааны урамшуулал: 

  • Тэргүүн байр: Мөнгөн шагнал-1.000.000 төгрөг 
  • Дэд байр: Мөнгөн шагнал-800.000 төгрөг 
  • Гутгаар байр: Мөнгөн шагнал-600.00 төгрөг
  • Дэд байр: Мөнгөн шагнал-400.000 төгрөг   

Эсээ бичлэгийн уралдааны шалгаруулалт: 

Улсын Их Хурлын Тамгын газрын шүүгчийн баг эсээ бичлэгийн шалгаруулалтыг  2024 оны 01 дүгээр сарын 12-ны дотор зохион байгуулна.  

Шагналт байранд шалгарсан шилдэг 4 оролцогчийн шагналыг Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр гардуулна.  

Эх сурвалж: Parliament.mn

#мэдээ