Арванхоёрдугаар сарын нэгэн хүйтэн орой Калифорни мужийн гудажинд нохойгоо тас тэврээд гуниглан суух эрийг нэгэн бүсгүй анх харжээ. Тэрээр өнөөх эртэй ярилцаад зүрх нь золтой л “хайлчихсангүй” гэнэ.
Түүнийг Жэймс гэдэг ба олон жилийн өмнө фермийн ажилтан байсан тэрээр 2006 онд зүрхний хагалгаа хийлгэх шаардлагатай болж эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарч. Түүнээс хойш тэрээр гудамжны ядруухан амьдралаар зүдрүүхэн аж төрөх болжээ.
Хорт хавдрын улмаас түүнд амьд явах хугацаа хэдхэн сар үлдээд байгааг бүсгүйд хэлжээ. Харин түүний үхэхээс өмнөх ЦОР ГАНЦ ХҮСЭЛ НЬ нохойгоо сайн хүнд үрчлүүлэх явдал байв. Түүнийг Бэби гэдэг бөгөөд охин нохой аж.
Тэртээ нэг өдөр Жэймс согтуу нэгэн эр бяцхан гөлгийг том гар чийдэнгээрээ балбаж байхтай анх таарч түүнийг муу эрийн гараас булаан аваад, Бэбиг үрчлэн тэжээсэн нь энэ аж. “Тэр миний бүхий л амьдрал, тэр намайг хамгаалдаг. Бас тэр миний сайн найз” хэмээжээ. Харин сайн санаат хүмүүс мөнгө цуглуулж Жэймсийг мотелд байрлуулж, Бэби нохойг нь жаахан охинтой нэгэн сайн айл үрчлэн авчээ. Түүний эцсийн хүсэл “Бэби л сайн байвал бол оо”...
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх