Францын нэг мужид 90 гаруй насны эмэгтэй гэр цэвэрлэх үеэр гал тогооны өрөөнд өлгөөтэй байсан Флоренцын зураач Симабугийн "Христийг элэглэсэн нь" зургийг хаях гэж байжээ. Эл бүтээлийг олж дуудлага худалдаанд оруулахад Чилийн тэрбумтан, эдийн засагч Альваро Сайе Бендек, түүний эхнэр архитектор Ана Гузман Анфелт нар хувийн цуглуулгадаа зориулж 25 сая доллараар худалдан авчээ.
Францын засгийн газар уг бүтээлийн соёлын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, үндэсний баялаг хэмээн зарлав. Улмаар Луврын музейн захирал Лауренс де Карс шинэхэн эзэнтэй тохиролцон зургийг музейд эргүүлэн байршуулжээ. Дес Карс, Симабугийн "Христийг элэглэсэн" нь бүтээл бол урлагийн түүхэн дэх чухал өв хэмээн онцлов.
Эх сурвалж: Insider
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх