Сарын өмнөөс Өмнөд Солонгосын телевизүүдээр цацагдаж эхэлсэн “Strong Girl Nam Soon” буюу “Хүчирхэг охин Нам Сүн” цувралын зарим зураг авалтыг Монголд хийсэн.
Тус цувралын гол дүрийг бүтээсэн жүжигчин болох И Юү Ми нэгэн ярилцлагынхаа үеэр киноны хамгийн дурсамжтай хэсгээр Монголд хийсэн зураг авалтыг хэмээн нэрлэжээ.
Тодруулбал тэрбээр “Зураг авалтын хамгийн дурсамжтай үе маань Монголд хийсэн зураг авалт. Тэр өргөн уудам тал нутагт морь унасан мөч хамгийн дурсамжтай хэсэг маань байсан” хэмээн ярьсан байна.
Солонгос болон олон улсад эрэлт өндөртэй байгаа тус цувралд багадаа төөрч, Монголд хоцорсон Нам Сүн охины түүхийг өгүүлдэг. Жүжигчин бүсгүй монголоор ярих, монгол дуу дуулах, морь унах, дээл өмсөх зэргээр уг кинонд монгол ахуй соёлыг сурталчлан харуулдаг.
Тэрбээр “Strong Girl Nam Soon”-аас гадна “Squid game”, “All of us are dead” зэрэг цувралд дүр бүтээсэн юм.
Мөн уг цувралд Монгол жүжигчид болох Ц.Цэрэнболд, Б.Батсумьяа нар охиныг багаас нь өсгөсөн эцэг эхийн дүрийг бүтээжээ.
“Strong Girl Nam Soon” цуврал солонгосын телевизүүдээс гадна "Netflix"-ээр мөн гарч байгаа юм. Цувралын дөрөвдүгээр анги цацагдсаны дараа Солонгос даяар 9.8 хувийн үнэлгээ авч, кино жагсаалтын дээгүүр бичигдсэн.
"Netflix" платформ дээрх өнгөрсөн долоо хоногийн хамгийн их үзэлттэй, англи бус хэлээр гарсан цувралын дөрөвдүгээр байранд уг цуврал бичигджээ. Тодруулбал аравдугаар сарын 30-наас энэ сарын 5-ны өдөр хүртэл "Хүчирхэг охин Нам Сүн" 2.3 сая үзэлт авсан байна.
Өдгөө 29 настай И Юү Ми жүжигчний гараагаа 2010 онд эхэлжээ. Тэрбээр 2021 онд "Squid Game" цувралд дүр бүтээснийхээ дараагаар нэр хүнд нь ихээхэн өссөн юм. Түүний орлого дөрвөн сая воноор хэмжигдэж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх