Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би найзынхаа аясыг нь дагаад л байж байдаг
Сайн байна уу? Би одоо 16- тай 11р ангийн сурагч би их сайн найзтай л даа. Бид найзлаад жил гаруй болж байна маш дотно. Гэхдээ сүүлийн үед найз маань надад нэг л тээртэй ядаргаатай санагдаад байх юм бид уг нь гурвуулаа нийлдэг. Гэхдээ нөгөө охинтойгоо тийм ч дотно биш л дээ тэр охинтой нийлдэг болсноос хойш найз маань сонин тэнэг тэнэг ааш гаргаад хүн ёжлоод уур хүргээд байдаг болчихсон. Би найзтайгаа нэг удаа маргалдаад хэд хоног харьцаагүй юм.
Тэр хэдэн хоногт хичээл номондоо төвлөрөөд хичээл хийх урам зоригтой болчихсон (ер нь би найзтайгаа хамт байхдаа хичээл хийдэггүй л дээ) Би найздаа хэлье гэсэн юмаа хэлдэггүй гомдчих вий дээ, надтай харьцахгүй байх вий дээ гэж их санаа зовоод хэлдэггүй аясыг нь л дагаад байж байдаг. Нэг ёсны "дагалдаг баясагч" нь юм шиг л. сүүлд нэг ангийнхаа охинынд очоод найздаа хэлээгүй байсан юм тэгтэл тэр охин намайг тэднийд очсон гээд хэлчихсэн манай найз их л уурласан одоо яах вэ? Би найзтайгаа ярилцах гэж хичээсэн гэхдээ нэг л болж өгөхгүй байх юм.
Би найзтайгаа ингээд харилцаагаа дуусгамааргүй байна. Гэхдээ нэг л болж өгөхгүй байна надад туслаач? Баярлалаа
ЗӨВЛӨГӨӨ: Чиний өөрийгөө илэрхийлдэггүй байдал нь асуудлын шалтгаан байж болох юм
Сайн байна уу, захиа илгээсэнд баярлалаа. Өсвөр насны хүүхдүүдэд найз нөхөрлөл бол хамгийн үнэтэй зүйлсийн нэг. Тийм ч учраас чи өөрийн хүсэл, бодлоо хүртэл хойш тавин найзыгаа гомдоохвий гэж айн түүнд таалагдах гэж хичээж байна. Энэ нь сайн бас муу талтай. Сайн нь чи найзтай хэвээр байна.
Харин муу нь чи өөрийгөө илэрхийлдэггүй, бусдыг аялдан дагадаг хүн болох эрсдэлтэй. Магадгүй чиний өhttps://www.yolo.mn/cms/contentsub_new/2/908өрийгөө илэрхийлдэггүй байдал нь асуудлын шалтгаан байж болох юм. Яагаад гэвэл чамайг ёжлоход чамд ямар мэдрэмж төрж байгааг найз тань мэдэхгүй байгаа шүү дээ. Тиймээс найзтайгаа илэн далангүй ярилцаад үзээрэй. Өөртөө яаж мэдрэгдэж байгаагаа хэлэн мөн найзлахыг үнэхээр хүсч байгаагаа хэлээрэй. Эрүүл найз нөхөрлөлийн харилцаа итгэлцэл, хүндлэл дээр тогтдог учраас найз тань ойлгож хүлээж авна гэж итгэж байна. Танд амжилт хүсье!
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн туслах
сэтгэл судлаач Б.Алтанцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх