Залуу феминист манлайлагчдын хөтөлбөр зарлагдлаа
Хүний эрх, жендэрийн тэгш байдлын талаар мэдлэг ойлголтоо нэмэгдүүлж, залуу эмэгтэйчүүд өөрийн мэдлийг бэхжүүлэх (agency building) замаар эрх мэдэлжих, цаашлаад дэмжлэгийн орон зайг бий болгох зорилготой залуу эмэгтэйчүүдэд зориулсан “Залуу феминист манлайлагчдын хөтөлбөр”-т урьж байна.
Энэхүү хөтөлбөрийг Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ санаачлан Монголын Эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрт хамрагдсанаар:
- Залуу эмэгтэйчүүдэд тулгамддаг нийгмийн асуудлуудыг тодорхойлох, хамтдаа нийгмийн асуудлуудад хариу үзүүлэх, шийдвэрлэх чадавхаа дээшлүүлэх
- Аливаа төрлийн жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллийг таних, өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголттой болох
- Нөхөн үржихүйн эрх, эрүүл мэндийн талаар мэдлэгээ бэхжүүлэх
- Хувь хүний хөгжлийн болон зөөлөн ур чадваруудыг дэмжих, тухайлбал хувийн болон албан харилцаанд аман ба бичгээр өөрийгөө илэрхийлэх чадварт суралцуулах зэрэг давуу талтай.
Хөтөлбөрийн оролцогчдод тавигдах шаардлага:
- Их, дээд сургуулийн 1,2 дугаар курс болон МСҮТ, мэргэжлийн коллежийн төгсөх ангийн оюутан байх (18 насанд хүрсэн байх)
- Хөтөлбөр 12 долоо хоног буюу 4 сарын турш долоо хоног бүрийн Бямба гарагт, хичээлийн бус цагаар зохион байгуулах болно. Иймд хөтөлбөрт бүрэн хамрагдах боломжтой байх
- Орон нутгийн харъяалалтай бөгөөд Улаанбаатар хотод суралцдаг байх
- Күийр (queer) эмэгтэйчүүдэд нээлттэй.
Хөтөлбөрт оролцох хүсэлт хүлээн авах хугацаа:
- 10 сарын 26-аас 11 сарын 12-ны 00:00 цаг хүртэл анкет хүлээн авна.
- 11 сарын 15-ны өдөр 2 дугаар шатны ярилцлагад тэнцсэн оролцогчдод мэдэгдэнэ.
- 11 сарын 18, 19-ны өдрүүдэд хоёрдугаар шатны ярилцлага явагдана.
ӨРГӨДӨЛ ИЛГЭЭХ ХОЛБООС:
https://form.jotform.com/232981344805460