Burnout syndrome нь карьер буруу төлөвлөлттэй холбоотой


YOLO.mn | YOLO.MN
2023-10-24

Z үеийн залуусын түүчээ ажлын байранд гарч хөдөлмөрийн зах зээлийн тоосыг “сэгсэрч” эхлээд хэдэн жил өнгөрлөө. Энэ хугацаанд milennials, Gen X, baby boomers үеийн ах эгч нар нь тэдний ажиллах арга барил, харилцааны ур чадвар, аливаад хандах хандлагатай халз нүүр тулаад цочролд орсон гэнэ.

Хамгийн “хөгшин” Z үеийн төлөөлөл өнөөдөр 26 настай, ажлын байранд гараад 5 жил болчихсон, карьераа дараагийн түвшинд гаргах үе нь ирчихсэн байгаа бол хамгийн отгон нь 6-р ангийн хичээл дээрээ тоон дунд үсэг явахын зовлонг төсөөлөх ч үгүй суугаа. Ямар ч насны Gen Z байсан нийтлэг нэгэн шинж байгаа нь тэд дэндүү зоригтой. Тэд чанга хатуу үзэл бодлыг төлөвшүүлж түүнийгээ хамгаалахаас айдаггүй. Өөрт таалагдахгүй байдлаа илэрхийлэхээс эмээдэггүй. Сэтгэл хөдлөлөөрөө огцом, том шийдвэр гаргахаас бэргэдэггүй. Тэдний энэ онцлог нь нийгмийн тогтсон норматив шинжүүдийг эвдэж өөрчлөлт шинэчлэлтэнд хөтөлж буй ч зарим тохиолдолд тэднийг хүссэнээс нь эсрэг буруу үр дагаварт хүргэдэг гэдгийг гадны судалгаануудаас харж болно.

Ялангуяа урт болон богино хугацааны шийдвэр гаргалт дээр Z үеийнхэн алдах нь элбэг. Учир нь тэдний хэтийдсэн эр зориг тэдэнд аливаа зүйлийг төлөвлөх шаардлагагүй гэх бодлыг бий болгож энэ нь яваандаа зуршил болдог гэнэ. Тэгвэл энэ зуршил нь тэдний карьер төлөвлөлтөнд нөлөөлж өөртөө тохиромжгүй эсвэл өөрийн хүсээгүй буруу шийдвэрүүдийг гаргаж улмаар ажлаас халшрах хам шинж (burnout), бухимдал (stress), сэтгэл гутрал (depression)-д хүргэх эрсдэлтэй. Одоогоор ажил эрхэлж буй Z үеийнхний дунд хамгийн их ажиглагддаг зүйл бол burnout. Ийм байдалд нэгэнт орсон хүнд ажилдаа очихоос цааргалах, ажлыг шийтгэл мэт хүлээж авах, байнга ядарсан мэт санагдах, өөртөө эргэлзэх, гутранги, сөрөг бодлууд орж ирэх гэх мэт шинж тэмдэг илэрч ажлын бүтээмжинд нөлөөлөх бүү хэл хувийн амьдралыг нь хүртэл эмх замбараагүй болгох аюултай. Burnout-д өртсөн ажилтан үр дүнгүй олон цаг ажиллаж түүндээ бухимдаж төд удалгүй ажлаас гардаг ба энэ байдал нь ихэвчлэн 22-26 насны залууст тохиолддог гэдгийг хүний нөөцийн мэргэжилтнүүд онцолж байна. 

Энэ байдлаас сэргийлэх боломжтой ч залуусын дунд карьер төлөвлөлтийн тухай, хэрхэн зөв төлөвлөж, үр дүнтэй гүйцэтгэх тухай ойлголт бараг огт байхгүйгээс болоод залуу мэргэжилтнүүд ганцхан жилийн дотор эхлүүлсэн карьераасаа ухрах тохиолдол элбэг байна. Хэрэв чи цаг нь болоогүй шийдвэрийг түргэдэж гарган зорьсон зорилгодоо хүрэх арга замаа буруу тодорхойлбол үнэт цагаа алдаж дахиад карьераа шинээр эхлэх байдалд ч очиж мэднэ. Тийм болохоор оройтсон байна гэж бодолгүйгээр яг одооноос карьераа төлөвлөж эхлэх хэрэгтэй.

2023.11.11-нд болох Youth Conference энэ асуудлыг гол сэдвийнхээ нэгээр сонгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд оролцогчид салбар салбарын мэргэжилтнүүд, карьер нь амжилттай яваа хүмүүсийн яриаг сонсож, воркшопуудаас сонгон оролцож бодит мэдлэгийг хүртэх боломжтой. Бодит мэдлэг гэдэг нь юуг хэлээд байна вэ гэхээр воркшопуудаар дамжуулан өөрийгөө ажлаас халшрах эмгэгт өртсөн эсэх, үүнийг хэрхэн даван туулах, мөн цаашдаа яаж үүнээс сэргийлэх вэ гэдэг тухай мэдэж амьдрал дээрээ хэрэгжүүлэх аргыг эзэмшнээ гэсэн үг юм. Мөн тус эвентийн хүрээнд зөвхөн burnout-н тухай нарийн ойлголттой болоод зогсохгүй, ажил амьдралаа тэнцвэртэй авч явах дадал, хувь хүний брэндингээ яаж дээшлүүлэх, 21-р зуунд дижитал ур чадвараа яаж нэмэгдүүлэх, түүнийгээ яаж ашиглах, тэтгэлэгт хэрхэн хамрагдах, хаанаас эхлэх гээд өнөөгийн залууст амин хэрэгцээтэй мэдлэгийг олж авах боломжтой.

Burnout болон work-life balance сэдвийн хүрээнд life coach Бат-Октябрь (Oko D), positive_dadal сувгийн мэргэжлийн сэтгэл зүйч болон залуусын төлөөллөөс бүрдсэн баг воркшопыг зохион байгуулна. Бусад сэдвийн хүрээнд мөн адил салбар тус бүрийн мэргэжилтнүүд, залуусын төлөөллийн хамтарсан бүрэлдэхүүн өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцахаар бэлдсэн байна.

Эвенттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 

#мэдээ