Ажил хийхээр төлөвлөж байгаа бол заавал мэдэх зүйлс


А.Номин | YOLO.MN
2023-10-10

Ажил хийх хүсэлтэй ч хаанаас ажлын байрны зар хайхаа оюутнууд мэддэггүй. Цахим орчинд “Өндөр цалинтай ажилд оруулна, зуучилна. Яаралтай” гэх мэт баталгаагүй зарууд их. 

Монгол Улсын Засгийн газраас 2020 онд “Оюутны цагийн хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах журам”-ыг баталсан. Уг журамд ажил олгогч болон ажил эрхлэх гэж буй оюутны эрх, үүргийг тусгасан байдаг. 

"Мэддэг, мэдээлдэг байя" аяны хүрээнд оюутнуудад зориулан гаргасан, баталгаатай ажлын байрны зарыг хаанаас харах, хөдөлмөрийн мөлжлөгийн эрсдэлд өртөхгүйн тулд юуг анхаарах хэрэгтэйг харуулах гарын авлагаас хэрэгтэй мэдээллээ аваарай. 

#мэдээ