Хүнсний хог хаягдал нь зөвхөн хөгжингүй улс орнуудад төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод буй. Бидний амьдарч буй дэлхий дээр 800 сая гаруй хүн хоол тэжээлийн дутагдлын улмаас өлсөж, зүдэж байна гэх судалгаа бий. Харин эсрэгээрээ нийт хүнсний бүтээгдэхүүний гуравны нэг нь хаягдал болон үлдэж байна. Хаягдал хоол хүнс байгаль орчин, эдийн засаг, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг. Энэ асуудлыг зохистой шийдвэрлэх нь хүн төрөлхтний ойрын сорилт хэвээр байна. Ингээд хүн бүрийн хүнсний хог хаягдлын талаарх мэдвэл зохих цочирдом 25 баримтыг дурдъя.
1. Жил бүр 1 их наяд ам.доллараар үнэлэгдэх 1.3 тэрбум тонн хаягдал хоол хүнс гардаг. Энэ нь хүнсний бүтээгдэхүүний гуравны нэг орчим нь хаягдаж байна гэсэн үг. Эдгээр хаягдал хоол хүнс нь 3 тэрбум хүнийг тэжээхэд хүрэлцэхүйц тоо юм.
2. Хоолны хаягдал нь бидний усны нөөцийн дөрөвний нэгийг идээгүй хоол хэлбэрээр үрдэг. Энэ нь 172 тэрбум доллартай тэнцэх дүн юм.
3. Хүнс тариалахад зарцуулсан бүх нөөцийг тооцвол хүнсний хог хаягдал нь цэвэр усны 21%, бордооны 19%, тариалангийн талбайн 18%, хогийн цэгийн эзэлхүүний 21% -ийг эзэлнэ.
4. Хаягдал хоол хүнс үйлдвэрлэхэд ашигладаг усыг 9 тэрбум хүн хэрэглэх боломжтой. Энэ нь өдөрт нэг хүн 200 литр ус хэрэглэж болно гэсэн үг.
5. Хаягдал хоол хүнс нь Европт 200 сая, Латин Америкт 300 сая, Африкт 300 сая хүнийг тэжээж чадна.
6. Нэг хүнд ногдох жилийн хог хаягдлын хэмжээ Европ, Хойд Америкид 95-115 кг байдаг бол өмнөд болон зүүн өмнөд Азийн орнуудад 6-11 кг байна.
7. Хүнсний хог хаягдал нь жилд 4.4 гигатонн хүлэмжийн хийн ялгаруулдаг.
8. Хүнсний хаягдлаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал нь Хятад, АНУ-ын дараа орох томоохон улстай тэнцэхүйц юм.
9. Хөгжингүй болон хөгжиж буй орнууд жил бүр ойролцоогоор 670 сая тонн хүнс хаяж байна. Үүний 88 сая тонн нь зөвхөн ЕХ-д байдаг.
10. Хүнсний хаягдлыг жил бүр ангилбал үр тариа 30%, үндэс, жимс, хүнсний ногоо 40-50%, тос , мах, цагаан идээ 20%, загасан бүтээгдэхүүн 35% эзэлж байна.
11. Хэрвээ дэлхий даяар хаягдаж буй хүнсний бүтээгдэхүүний 25 хувийг хадгалбал 870 сая хүнийг тэжээхэд хүрэлцэнэ.
12. Зууны дунд гэхэд дэлхийн хүн ам 9 тэрбумд хүрнэ. Тэр үед хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд хүнсний үйлдвэрлэлийг өнөөдрийнхөөс 70 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай.
13. Хүнсний хаягдал нь тариаланчдын орлого багасах, худалдан авалтын үнэ өсөхөд хүргэдэг.
14. Хөгжиж буй орнуудад алдагдлын 40% нь ургац хураалтын дараах болон боловсруулалтын үе шатанд гардаг бол өндөр хөгжилтэй орнуудад 40 гаруй хувь нь жижиглэнгийн худалдаа, хэрэглэгчийн түвшинд бий болдог.
15. Жижиглэнгийн худалдаа эрхлэгчид сав баглаа боодолд ач холбогдол өгснөөс үүдэн их хэмжээний хоол хүнс дэмий үрэгдэж байна. Тухайлбал АНУ-д хүнсний бүтээгдэхүүний тал хувийг идэхэд хэтэрхий “муухай” гэж үздэг тул хаядаг. Үүнд 60 сая тонн жимс, хүнсний ногоо багтана.
16. Дэлхийн цэнгэг усны нөөцийн 25% нь хэзээ ч иддэггүй хүнс тариалахад ашиглагддаг.
17. Хятадад жил бүр 35 сая гаруй тонн хүнс буюу нийт хүнсний үйлдвэрлэлийн 6 орчим хувьтай тэнцэх бүтээгдэхүүн хаягддаг.
18. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд нь жижиглэнгийн болон хэрэглэгчийн түвшинд нэг хүнд ногдох дэлхийн хүнсний хаягдлыг хоёр дахин бууруулж, ургац хураалтын дараах алдагдлыг багтаасан үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээн дэх хүнсний алдагдлыг багасгах зорилготой.
19. Супермаркетуудад сурталчилгаа, хоолны амталгаа хийх нь хүнсний хог хаягдлыг ихэсгэдэг.
20. Хүнсний байгууллагын судалгаагаар хүмүүсийн 63% нь "хэрэглэх хугацаа" болон "чанарын стандарт"-ын ялгааг мэддэггүй байна.
21. Сав баглаа боодолд хэт их ач холбогдол өгөх нь чанарын стандартад сөргөөр нөлөөлж хүнсний бүтээгдэхүүний хаягдлыг бий болгож байна.
22. Европт хүнсний бүтээгдэхүүний 40-60% нь супермаркетууд чанарын стандарт хангаагүйгээс хаягддаг
23. АНУ-д органик хог хаягдал нь метан ялгаруулалтын хамгийн том эх үүсвэр бөгөөд нүүрсхүчлийн хийнээс 80 дахин их хүчтэй хүлэмжийн хий юм.
24. "Мукбанг" гэх мэт хоол идэж буй бичлэг хийн олон нийтэд нөлөөлж байгаа нь хүсний хаягдал бий болох нэг том хүчин зүйл.
25. Хэрвээ бид хоолоо хаяхаа больчихвол 17 тонн CO2-ыг хэмнэж чадна.
Эх сурвалж: earth.org
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх