Ер нь хүүхэд ажил хийж болдог уу? Энэ асуултыг та өөрөөсөө асуугаад үзээрэй. Хүүхэд ажил хийж болно. Гэхдээ тодорхой хуулийн зохицуулалт, мөрдөх журам, тавигдах нөхцөлүүд бий.
Монгол Улс 2021 онд Хөдөлмөрийн тухай хуулиа шинэчлэн баталж ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчимд “хүүхдийн хөдөлмөрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах” зохицуулалтыг хуульчилж өгсөн. Ингэснээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталсан юм. Үүнээс заримыг онцолбол:
Хүүхэд ёс суртахуун, хүмүүжилд нь сөргөөр нөлөөлөх:
Мөн:
Аль ч улс оронд, ямар ч хүүхэд сайн дураар хөдөлмөр эрхэлдэггүй. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд ихэнхдээ ар гэрийн гачигдлаас болж ажил хийдэг. Манай улсад энэ оны байдлаар 58 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ. Хүүхэд 15 нас хүрч байж ажил хийх боломжтой, гэхдээ 13 нас хүрээд эрхэлж болох хөнгөн ажил, хөдөлмөрийг мөн хуульчилж өгсөн байдаг.
Хүүхэд ямар ажил хийж бас хийж болохгүй вэ гэдгийг ЭНД-ээс үзээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх