Хүн бүр нимгэн хувцаснаасаа салах энэ л өдрүүдэд дулаахан хэр нь загварлаг хувцаслах хамгийн чухал. Гэвч энэ намар юу өмсөхөө хараахан мэдэхгүй байна уу? Тэгвэл та бүхэндээ энэ намар, өвөл тренд болох хаана ч өмссөн загварлаг харагдах 10 хувцсыг танилцуулж байна.
Шаргал хүрэм
Шаргал өнгийн хувцас нь царайг гэгээлэг харагдуулахаас гадна хувцаслалтыг илүү минимал болгоно.
Гоёл чимэглэлтэй хар өнгийн хувцас
Өдөр тутамд өмсдөг хар өнгийн хувцсаа ямар нэгэн гоёл чимэглэлтэй хослуулан өмсөөрэй.
Бүхэлдээ цэнхэр
Цэнхэр цамц + Цэнхэр жинс = Заавал зун эдгээр хувцсыг өмсөх албагүй биз дээ?
Цагаан/Шаргал өнгийн өвдөг хүрсэн урт гутал
60-80 оны моод дахин ирлээ!
Тод өнгийн гар цүнх
Олон жилийн турш неон хувцас, гутал тренд болж байсан ба энэ чиг хандлага цүнх рүү чиглэж эхэллээ.
Том ээмэг
Том хэмжээтэй ээмэгнүүд нь зоригтой, дэгжин, хурц харагдуулахад тусалдаг бөгөөд ямар ч хувцастай зохицож болохуйц гоёл чимэглэл юм.
Soft Aesthetic Girl
90-ээд оны мини банзал, намхан суудалтай жинсэн өмд, эрвээхэй хээтэй цамц энэ зуны тренд болсон билээ. Зуныг дахин дурсангаа энэ намар soft aesthetic чиг хандлагаар гангарах уу?
Өндөр өсгийт + Цагаан оймс
Дэггүй, дэгжин сурагч/оюутан хэв маягаар хувцаслахыг хүсвэл өсгийтөө өмсөөд цагаан оймсоо дээш гэгч нь татаарай охин минь!
Урт жинсэн банзал
Энэ зуны тренд загвараа дахин тренд болгох уу?
Эх сурвалж: trendspotter.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх