Америкийн поп дуучин Бейонсе “Renaissance” нэртэй аялан тоглолтоо дэлхийн 10 гаруй улсын 40 орчим хотод хийж дууссан. Харин дуучин Тэйлор Свифтийн “Eras” тоглолт ирэх оны арваннэгдүгээр сард өндөрлөнө.
Тэгвэл алдарт дуучид өөрсдийн аялан тоглолтыг кино болгон Америкийн театруудаар гаргахаар болжээ. Тухайлбал Тэйлор Свифтийн кино энэ сарын 13-ны өдөр нээлтээ хийнэ.
Харин Бейонсе өөрийн тоглолтын киног арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс АНУ, Канад, Мексик зэрэг улсад гаргана гэв.
Дуучин Тэйлор Свифт удахгүй нээлтээ хийх тоглолтын киногоороо дотоодын зах зээлээс л гэхэд 96-145 сая ам.долларын ашиг олох төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: Reuters
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх