Бүтээмжтэй сурч, ажиллахад тань туслах 12 арга


О.Батхишиг | YOLO.MN
2023-10-02

Хэрхэн бага цагт илүү их бүтээмжтэй ажиллах вэ гэдэг мэдээж чухал асуулт. Хэт их ажлын ачаалал, хичээлийн даалгавруудаас болж төөрөлдөж байна уу? Тэгвэл бид бүтээмжтэй байхад тань туслах  үр дүнтэй 14 зөвлөмжийг хүргүүлж байна.  

Мөрдлөг болгох 

Бидэнд нийтлэг ажиглагддаг муу зуршил бол хоолойд тулж ирээгүй л бол хойшлуулж суух назгай хандлага. Та үнэхээр бүтээмжтэй ажиллахыг зорьж л байгаа бол аль болох сахилга баттай байж шаардлагагүй зүйлсэд цаг хугацаагаа бүү булаалгаарай. Үүний тулд ажил болон хичээлийн хуваариа бичин хийх зүйлсээ өдөр өдөрт нь хуваан тэмдэглэж нарийн мөрдөөрэй.  

Энергиэ удирдах 

Ажил, хичээлийн хэт их ачааллаас болж хоногийн хорин дөрвөн цаг ч бага санагдаж байна уу? Нойргүй хонож, арван хоёр цаг ажиллавч хийх ёстой зүйлийнхээ ард гарч чадахгүй байгаа бол нөгөө талаас та энергиэ удирдаж төдий чадахгүй байна гэсэн үг. Тиймээс өөрийнхөө хамгийн бүтээмж өндөртэй, бүрэн төвлөрдөг цагтаа ажлын ихийг нугалж, төдий чухаг биш зүйлээ бусад цагуудад хуваан гүйцэтгээрэй.  

Багцалж сурах 

Суралцаж ажиллахдаа илүү их цаг, бүтээмжтэй байхыг хүсэж буй бол багцлах аргыг амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй. Энэ нь хувийн зохион байгуулалтад илүү тустай. Та ажил болоон хичээлдээ их цаг зарцуулахыг хүсэж буй бол өдрөө хоолоо бэлдэж хөлдөөх, долоо хоногийн хоолны цэс гаргах, хүнсний бүтээгдэхүүнээ өдөр өдрөөр нь бэлдэх, тухай бүр хувцсаа угаах зэрэг бусад зүйлсэд багц зохион байгуулалттай байх хэрэгтэй.  

Урьтаж бэлд

Ажил хичээлд тань хэрэг болохуйц жижиг хэрэгсэлээ урьтаж бэлд.  Хэрэгтэй зүйлээ мартсан тохиолдолд анхаарал  амархан сарниж, хийх хүсэл унтардаг. Тиймээс хувийн бэлтгэл, шаардагдах зүйлээ базаах нь чухал. 

Орчноо зөв сонго 

Таны бүтээмжид хамгийн том нөлөө үзүүлдэг зүйл бол ажиллаж, суралцах орчин юм. Тухтай орчин, халуун дулаан уур амьсгал, өнгө гэрлийн зохицол нь хүний сэтгэл зүйд эергээр нөлөөлдөг. Мөн гэрээсээ сурч, ажиллаж буй  бол унтлагын өрөө, тухтай буйдангаасаа хол байхыг зөвлөе.  

Ялархаж бус ялж хийх 

Хичээл хийх явцдаа  тохь тухыг мэдрээрэй.  Сайхан хөгжим сонсож, амттай кофе уу.  Үүнийг яаж хийнэ дээ гэж ялархахын оронд өөртөө илүү хөнгөн байдлаар ойлгуулж сураарай. Энэ нь зөвхөн сурч ажиллахаас гадна хувийн амьдралд тань хүртэл чухал нөлөөтэй.

Богино  завсарлага авах 

Хичээл хийх цагаас гадна, завсарлагааны хугацаа ч мөн асар чухал. Өдрийн төгсгөлд энерги шавхагдаж, толгой ажиллахаа болин, ядрах мэдрэмж хүчтэй төрч байна уу? Анхаарал төвлөрөх чадвараа хадгалахын тулд та тогтмол хугацаанд хэсэг завсарлага авах хэрэгтэй. Гэхдээ завсарлага авах хугацаандаа утсаа бүү оролдоорой. 5-10 минутын богино завсарлага авахдаа анхилуун үнэртэй цай уух, гадаа хэсэг алхаж мөн дасгал хийж болно. Аль эсвэл алдарт "Помодоро арга"-ыг туршиж үзэхийг зөвлөе. 

Оюун ухаанаа чөлөөл 

Олон зүйлд санаа чилээж самгардахын оронд яг одоо хийх зүйлдээ анхаарлаа бүрэн чиглүүлээрэй. Нэг зүйлд анхаарлаа бүрэн хандуулах үед хүний тархи илүү сайн ажилладаг. Ажил болоод хичээлээ хийхийн өмнөхөн яг одоо сууж юуг амжуулах вэ гэдгээ өөртөө хэлж бататгаарай. Шинэ зүйл эхлэхээсээ өмнө дуусгаагүй үлдсэн зүйлээ бүрэн эцэслэх хэрэгтэй.  

Утсаа хол тавих 

Хийж буй зүйлдээ бүрэн төвлөрөхгүй байгаа нэг шалтгаан бол мэдээж гар утас. Судалгаагаар ажил болон хичээл хийх үед фэйсбүүк, инстаграмм, юутүб үзэх нь бүтээмжийг хамгийн их бууруулдаг болох нь батлагджээ. Та ажил, хичээлээ хийх үедээ утсаа унтрааж хол тавиарай 

Нэг удаад зөвхөн нэг л зүйл  

Аливаа зүйлийг эхлүүлэхийн өмнө үр дүн нь ямар байх вэ гэдгийг урьдчилж нарийн тунгаагаарай. Хүн бүрийн суурь өгөгдөл, ур чадвар харилцан адилгүй. Нэг зүйлдээ бүрэн төвлөрч гараасаа юм гаргадаг хүн байхад олон зүйлийг зэрэг амжуулахдаа чадамгай хүмүүс ч бий. Тиймээс өөрийгөө яг аль төрлийн хүн болохыг нэг бодоод үзээрэй. Хэрэв та нэг зүйлдээ бүрэн төвлөрдөг хүн бол олон зүйлийг зэрэг амжуулах гэсний хэрэггүй л болов уу? 

Жагсаалтаас татгалз 

Араа араасаа хөврөх олон ажлуудыг жагсаан биччихээд түүнийгээ амжуулахыг тулд өөрийгөө барах хэрэггүй. Өөрийн нөөц боломжоо бүрэн тооцолгүй өдөрт хийх зүйлс гэх сүрхий тэмдэг бүхий үргэлжилсэн олон жагсаалт бүрэн биелэх магадлал тун бага. Тиймээс хамгийн чухал зүйлсдээ л бүрэн төвлөрч, гүйцэтгэ. 

Эцэст нь өөрийгөө шагнаарай 

Ачаалал ихтэй өдрийн ард амжилттай гарсан бол өөрийгөө илбэж таларх. 

 

#нийтлэл