Харвардын Боловсролын Сургуулийн судалгаагаар 18-25 насны америк залуус сарын бүхий л өдөр ганцаарддаг гэж мэдээлэв. Ганцаардах мэдрэмж нь өдөрт 15 ширхэг тамхи татахтай адил аюултай бөгөөд зүрх судасны өвчин, цус харвалт, сэтгэцийн эмгэг зэрэг эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.
Линетт Бан гэх энэ охин шинэ найзуудтай болохын тулд Нью-Йоркоос Остин руу нүүжээ. Тэрээр шинэ хүмүүстэй танилцахад зориулсан тусгай данс хүртэл нээн сард дор хаяж 500 доллар зарцуулдаг аж. Түүний хувьд 26 настай бөгөөд оффисын ажил болон оффлайн харилцаа амьдралд нь сөргөөр нөлөөлж байна гэв.
Мөн 21-27 насныхан цар тахлын дараагаар нийгмийн ажлуудад илүүтэй их цаг, мөнгө зарцуулах болжээ. Залуучууд шинэ хоббитой болж, шинэ хүмүүстэй танилцах замаар ганцаардалтай тэмцэхийг хичээж байна.
Эх сурвалж: Inside
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх