Францын иргэн Француз Робер Маршан эдүгээ 105 настай. Тэрээр 2012 онд 100 ба түүнээс насны ангилалд дээд амжилт тогтоосон бөгөөд жил бүр амжилтаа ахиулсаар байгаа аж.
Францын Үндэсний велодром дээр болсон тэмцээний үеэр тэрээр нэг цагт 22.5 км зам туулж, өөрийн насандаа дээд амжилт тогтоосон байна.
Амжилтынхаа талаар сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Би энд аварга болох гэж ирээгүй. 105 настай хүн ч дугуй унаж чаддаг гэдгийг харуулах байв” гэв.
Цааш нь энэ удаагийн амжилтаасаа илүү амжилт гаргах боломж байсан гээд “Хөл маань өвдөхгүй байна. Хэрх өвчний улмаас гар маань бага зэрэг өвдөхөөс өөр онцын зовиур алга” гэсэн байна.
Тэрээр урт насалж буйн шалтгаанаа зөв хоололт, биеийн жингээ барих гэж онцолжээ. Мөн ногоо, жимс их хэрэглэж, мах бага идэх, кофе их уухгүй байхыг зөвлөсөн аж. Үүний зэрэгцээ Маршан өвөө өдөр бүр дугуйн зам дээр нэг цаг дасгал сургуулилт хийдгээ хуучилжээ.
Маршан 1911 онд мэндэлсэн ба дэлхийн хоёрдугаар дайны үеэд нацистууд олзлогдож байсан нэгэн. Дайн дууссаны дараа Венесуэлд чихрийн нишингийн тариалангийн талбай, Канадад түлээчин зэрэг бие хүчний ажил голдуу хийдэг байжээ.
Мөн тамирчны хувиар олон улсын гимнастикийн тэмцээнд эх орноо төлөөлж оролцож байжээ. Мөн боксоор хичээллэж байснаа сэтгүүлчдэд өгсөн ярицлагадаа дурджээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх