Хүүхдүүд Итгэл найдварынхаа төлөө алхана


YOLO.mn | YOLO.MN
2023-09-21

  • Хүүхдийн Итгэл Найдварын Алхалт манай улсад гурав дахь жилээ зохион байгуулагдана.
  • Өдөрлөг энэ ням гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно
  • Цугласан хандивын 80%-ийг эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд зориулна

Хүүхдийн төлөөх Итгэл Найдварын Алхалт есдүгээр сарын 24 буюу энэ ням гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Тус өдөрлөгийг 2021 оноос эхлэн Кристина Ноблийн Хүүхдийн Сангаас зохион байгуулж байна.Дэлхийн есөн улсад болдог Хүүхдийн итгэл найдварын алхалт нь нь хүүхэд хүмүүжлийн эерэг арга болон хүүхдийг зодож шийтгэхийн сөрөг үр дагаврыг олон нийтэд түгээн таниулахын зэрэгцээ хөрөнгө босгох зорилготой аж.

Энэ жил  алхалт хүүхдийн бие махбодын хүчирхийллийн эсрэг нэрийн дор 1.5км, 3км болон 5км гүйлтийн төрлөөр болно. Гүйлтийн эхний гурван байранд орсон оролцогчдод зохион байгуулагчдын зүгээс хүүхдүүдийн урласан бүтээлүүдийг  бэлэглэнэ.Өдөрлөгт цугласан хандивын 80%-ийг эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд, 20%-ийг нярайн асрамж, халамжийн төвд зориулна.

“Хүүхдийн төлөөх Итгэл Найдварын Алхалт” арга хэмжээнд хэрхэн оролцох вэ?

  • Дараах холбоосоор орж бүртгүүлнэ: http://bit.ly/CWFH2023
  • Бүртгэлийн хураамж: 20,000₮
  • Хураамжаа манай байгууллагын данс руу шилжүүлнэ: Дансны нэр: Кристина Нобелийн Хүүхдийн Сан
  • Банкны нэр: Худалдаа Хөгжлийн Банк Төгрөгийн данс: 404037001
  • Гүйлгээний утга: Нэр, утасны дугаар, гүйх урт

 

 

#мэдээ