Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би сайн найзаа алдмааргүй байгаа ч тэр намайг ашиглаад байх шиг санагддаг
Сайн бна уу! Тэгэхээр саяхан би найзтайгаа муудалцсан. Тэр надаас юм гуйхад нь би түүнд өмнө нь өгсөн болохоор дахиж өгмөөргүй санагдаад "үгүй " гээд хэлчихсэн. Тэгтэл тэр уурлаад бидний яриаг бараг л хэрүүл болгочихсон. Тэр найзууд бие биенээсээ юм харамлах ёсгүй гэж боддог. Надад их уурласан байх. Би одооноосоо илүү өгөөмөр байх хэрэгтэй байх л даа. Гэхдээ яагаад ч юм хүнд өгөх тусам намайг ашиглаад байгаа юм шиг санагддаг. Тэр явдлаас хойш харьцахгүй байж байгаад би түүнээс эвлэрэх талаар асууж үзэхэд тэр толгойгоо сэгсэрсэн. Миний сайн найз болохоор алдахыг хүсэхгүй байгаа ч яахаа мэдэхгүй байна.
ЗӨВЛӨГӨӨ: Ярих бус сонсохыг илүүд үзээрэй
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Найз гэдэг заавал нэг нэгэндээ ямар нэгэн зүйл өгөх ёстой гэсэн үг биш юм. Үүнийг эд материалаар хэмжиж болохгүй. Хэрэв та хоёрын найзлахаа больсон шалтгаан нь зөвхөн тусламж өгөөгүйтэй холбоотой бол үүнийг жинхэнэ нөхөрлөл гэж хэлэхэд хэцүү болно. Хамгийн гол нь та хоёрын харилцаа ямар зүйл дээр холдож хөндийрч байгаагаас шалтгаалан тухайн нөхөрлөл хэр бат бөх байгааг хэмжиж болно. Энгийн зүйлийг ардаа үлдээж бие биетэйгээ ярилцаж асуудлаа хамтдаа шийдвэрлэж чаддаг нөхөрлөл удаан үргэлжилдэг юм шүү. Аль алиныхаа байр сууринаас тунгаан бодож цаашид асуудал болгон дээр хамтдаа шийдвэрлэж чадах эсэхээ бодож үзээд найздаа өөрийгөө ойлгуулж хамтдаа байхыг хүсэж байгаагаа хэлээрэй. Ярихаас илүүд сонсохыг илүүд үзээрэй. Тухайн асуудлаас өөр зүйлээс ч болсон байж магадгүй. Хэрэв хүлээн авахгүй бол цаашдаа ямар ч асуудалд өмнөх явдал давтагдана гэдгийг санаарай. Чамд амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Г.Биндэръяа
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх