Сөүлийн загварын долоо хоногоос онцлох 7 дизайнер


YOLO.mn | YOLO.MN
2023-09-12

Жил бүрийн аравдугаар сард болдог Сөүлийн загварын долоо хоног энэ жил нэг сарын өмнө боллоо.  Ингээд Сөүлийн загварын шоунаас мэдэх хэрэгтэй шилдэг долоон брэндийг танилцуулъя. 

SEOKWOON YOON 

Загвар зохион бүтээгч Соквун Юн 2019 онд өөрийн брэндийг үүсгэж ердөө нэг жилийн дараа Сөүлийн загварын долоо хоногоос шилдэг шинэ дизайнерын шагналыг хүртсэн.  Соквун Юн 2024 оны хавар-зуны загваруудаараа хийсвэр ертөнц, бодит байдал хоёрыг үл ялгах хоёрдмол санааг илэрхийлжээ.  

VEGAN TIGER 

Загвар зохион бүтээгч Ян Юна 2015 онд Vegan Tiger компанийг харгислалаас ангид байх үүднээс үүсгэн байгуулжээ. Брэндийн цуглуулгадаа амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хэзээ ч ашигладаггүйгээс гадна орлогынхоо тодорхой хэсгийг амьтны эрхийг хамгаалах үйлсэд хандивладаг. BLACKPINK-ийн Rosé "Lovesick Girls" дууны клипэнд тус брэндийн хиймэл үслэг савхин хүрэм өмсдөг. 

UL:KIN 

Загвар зохион бүтээгч Ли Сондонг UL:KIN-ийг 2014 онд үүсгэн байгуулж, урлаг, деконструкци, дахин боловсруулалтыг нэгтгэхэд онцгойлон анхаардаг.   

BLR 

Гвон Бонгсокийн үүсгэн байгуулсан BLR брэнд нь Сөүлийн загварын долоо хоногийн Generation Next чуулгын нэг хэсэг бөгөөд Өмнөд Солонгосын шинэхэн авьяастнуудыг харуулах зорилготой юм. Брэндийн загварууд нь EXO, SEVENTEEN-ээс эхлээд BLACKPINK-ийн Rosé, реппер BewhY хүртэл K-pop, K-hip-hop зэрэг олон оддын анхаарлыг татсан. 

02 ARMOIRE 

Загвар зохион бүтээгч Yoo Sumin-ийн үүсгэн байгуулсан 02 ARMOIRE брэнд нь зөвхөн өндөр чанартай материалаар хийгдсэн. Тус брэндийн 2024 оны хавар-зуны коллекцд багтсан цэнхэр ногоон өнгийн цэгцтэй загварууд Сөүлийн загварын долоо хоногийн тод бэлэг байлаа.  

BIG PARK: 

Загвар зохион бүтээгч Парк Юнсу BIG PARK брэндийн хувцаснуудаа их хотын амьдралаас санаа авч урладаг. Тэрээр өөрийн нэрийн загваруудаа "адал явдалт, дээд зэрэглэлийн амьдралын хэв маягийн брэнд" гэж тодорхойлсон. BIG PARK-ийн 2024 оны хавар-зуны коллейкцэд биеийн харьцааг төгс илэрхийлэх өнгөт чимэглэлтэй, цэгцтэй загварууд багтжээ. 

ACCEPTANCE LETTER STUDIO 

Берлинд амьдардаг загвар зохион бүтээгч Жэйкён Шим 2021 онд Acceptance Letter Studio-г байгуулсан. Acceptance Letter Studio-ийн 2024 оны хавар-зуны санал болгож буй хувцаснууд нь өвөрмөц хэлбэр, өнгөт үзэмжээрээ ялгарч буй.  

Эх сурвалж: TeenVogue

#нийтлэл