Хичээл сургууль эхэлсэн эдгээр өдрүүдэд шинийг эрэлхийлэгч, зорилго дүүрэн хүүхэд залуус минь мөрөөдлийн самбараа хийхээр зэхэж байна уу? Тийм бол утга учир, уялдаа холбоотой самбар хийхэд тань дэм болох бяцхан зөвлөмжийг хүргүүлж байна.
Эргэцүүлэн бодох
Таны хийх эхний чухал алхам бол өөрийнхөө юу хүсэж, ямар зорилго тавьж буйг тодорхой болгох юм. Сэтгэл хөдлөл, өнгө үзэмжид ач холбогдол өгөлгүйгээр чимээгүй газар сатааруулах зүйлгүйгээр өөртөө хэдэн хором зарцуулж, эргэцүүлээрэй.
Таны зорилгыг илэрхийлэх зураг, объектыг олоорой
Мөрөөдлийн самбар хийхийн тулд танд янз бүрийн материал хэрэгтэй болно. Мэдээж хамгийн чухал нь самбар. Та хүсвэл өөрийн гар доорх материалаар энгийн атлаа гоёмсог самбарыг хийх боломжтой. Өнгийн хайчилбар, зурагт наамлуудаас гадна танд урам өгдөг эшлэл, алдартай хүний үг, дуртай киноныхоо хэсэг эсвэл дүрийг нэмж өгөөрэй. Өөрийг тань илэрхийлэх, харах тусам дулаахан мэдрэмжийг урам зоригийн хамт авах зүйлсээ цуглуулах нь чухал
Материалаа цэгцлээрэй
Та өөрийн бэлдсэн материалаа мөрөөдлийн самбар дээрээ өнгө шийдлийг нь тунгаан байршуулах хэрэгтэй.
Мөрөөдлийн самбараа байнга хардаг газраа байрлуулах
Эцэст нь танд байнга харагдах боломжтой газар самбараа байрлуулуурай. Хөргөгч, гал тогооны хоосон хана, ширээ, толь, унтлагын өрөөндөө эсвэл зүгээр л гар утасныхаа wallpaper болгоод тавих боломжтой.
Эх сурвалж: betterup.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх