Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Намайг нэг ч хөвгүүн үерхье гуйж үзээгүй
Хүүхдүүд надтай харьцах дургуй. Би хөөрхөн биш, ээж ч надад итгэдэггүй дандаа загнадаг. Намайг нэг ч хөвгүүн үерхье гуйж үзээгүй. Би ямар ч найзгүй. Анги сургуульдаа нэр хүндгүй, авьяасгүй, спортын хувьд ч мөн адил. Сүүлийн хоёр жилд C дүнтэй гарсан. Энэ нь намайг өөртөө итгэлгүй болгож байна.
ЗӨВЛӨГӨӨ: Хийж чаддаг зүйлүүдийнхээ хамгийн ихээр сонирхож байгаа зүйлээ тодорхойлоорой
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таны хувьд бусад хүмүүс таныг юу гэж бодох юу гэж харах тэр бүгдэд чухал ач холбогдол өгөхгүй байхыг илүүд үзэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд та өөрөө өөрийгөө таньж үнэлж дүгнэх нь хамгийн чухал юм. Та өөрийгөө хэн бэ гэдгийг бүрэн таньснаар бусдад илэрхийлэх чадвартай болно гэсэн үг. Энэ нь таныг өөрийгөө аль өнцгөөс харж үнэлж байна төдий чинээгээр та бусдад дүгнэгдэж байдаг. Үүнийг олж мэдэхэд маш энгийн. Өөрийн хийх дуртай зүйлс болон юунд илүү авьяастай вэ? гэдгээ олж мэдэх.
Жишээ нь хичээл болгон дээрээ багаас нь юу юуг орхигдуулж байсан түүнийгээ тэмдэглэл хөтлөн нөхөж гүйцээж суралцах гэх мэт. Хийж чаддаг зүйлүүдийнхээ хамгийн ихээр сонирхож байгаа зүйлээ тодорхойлох. Үүний дараа тухайн зүйлээ цаашид хөгжүүлж улам чадварлаг болсноор өөрөө өөрийгөө илүү нээж өөрийнхөө хийж чадаж байгаа зүйлдээ урамшиж түүнийгээ бусдад мэдрүүлснээр та асуудлаа амархан шийдэж чадна. Ингэснээр таны эргэн тойрны хүмүүс тань таны амжилтыг үнэлнэ гэдэг итгэлтэй байна. Мөн гэр сургууль л гэсэн замаар явалгүй, сургалт дугуйланд хамрагдаж өөр бүлэгт нэгдэх нь өөрийгөө өөр талаас нь харах их том боломж байдаг гэдгийг сануулъя. Амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Г.Биндэръяа
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх