“Хүүхдийн оролцооны үндэсний чуулган 2023” өнөөдөр төрийн ордонд болж байна. Чуулганд аймаг орон нутгаас 500 хүүхэд, нийслэл, дүүрэг, хүүхдийн оролцооны байгууллагуудаас 300 хүүхэд оролцож байна. Хүүхдүүд чуулганы индрээс үе тэнгийнхэн болон эцэг эх, нийгэм, төр засаг гэх гурван түвшинд уриалга дэвшүүлж, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх юм.
Тэд хүүхдийн оролцох, хөгжих эрхийг хангахын дээр хүүхдийн өөрөө удирдах зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж шийдвэр гаргах түвшинд анхаарал хандуулах шаардлагатайг дурдаж байна. Мөн үе тэнгийхэн болоод гэр бүлийн хүчирхийллийн эсрэг онцгой анхаарах шаардлагатай талаар санал хүргүүлэв.
Чуулганы үеэр ХНХЯ-ны сайд Х. Булгантуяа “ Эрүүл хүүхэд-Эрүүл ирээдүй” аяныг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог хангахад анхаарна гэв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх