Өнгөрсөн сарын 21-нд дэлхий даяар нээлтээ хийсэн “Барби” кино зах зээлээс нэг тэрбум ам.долларын ашиг олсон. Харин Алжир улс “Барби”-г кино театруудад гаргахыг хоригложээ.
Тодруулбал тус киног “Ижил хүйстэн болон Барууны зарим үзлийг сурталчилсан. Алжирын соёл, шашны үзэлтэй нийцэхгүй” хэмээн хориглосон аж. Тэгвэл Алжир “Барби”-г гаргахыг хориглосон анхны улс биш юм.
Тухайлбал Ливан улс ижил шалтгаанаар хориглосон бол Кувейт улс үндэсний ёс заншил, ёс суртахуунаа хамгаалахын тулд хэмээн тус киног хориглох шийдвэр гаргасан.
Мөн Өмнөд Хятадын тэнгисийн хилийн маргаантай газрын зургийг үзүүлдэг хэсэг “Барби” кинонд гардаг тул Вьетнам улс нээлтээ хийхээс нь ч өмнө гаргахыг хориглосон юм.
Эх сурвалж: Ройтерс
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх