Calvin Klein 2023 оны намрын коллекцийнхоо нүүр царайгаар Jungkook-г сонгожээ. Jungkook-ийн өвөрмөц дүр төрх, загварын эрс шинэчлэл бүхий зургууд цахим орчинд шуугиан дэгдээгээд байна. Солонгосын твиттер хуудаснаа "хүйсгүй" гэсэн нэршил моодонд оржээ. Мөн шүтэн бишрэгчид нь түүнийг "Jungsoonie" гэж өхөөрдөн дуудах болсон аж. Jungkook гуравдугаар сард Calvin Klein брэндийн дэлхийн элч төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Энэ нь түүний тус брэндтэй хийж буй хоёр дахь компанит ажил юм.
Эх сурвалж: Allkpop
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх