Алдартнууд анхны цалингаа хэрхэн зарцуулсан талаарх сонирхолтой түүх


А.Номин | YOLO.MN
2023-08-09

Олны танил жүжигчин, дуучдын анхны цалингаа хэрхэн зарцуулж, юу худалдаж авсан тухай түүхээс сонирхуулж байна.

Дэлхий нийтийг шуугиулаад буй “Оппенхаймер” киноны жүжигчин Мэтт Дэймон анхны цалингаа 1990 онд, “Rising Son” хэмээх телевизийн уран бүтээлээр авч байжээ. Тухайн үед түүний авсан цалин 25 мянган ам.доллар байсан бөгөөд ээжийнхээ докторын сургалтын төлбөрт зарцуулсан гэв.

Харин тус киноны гол дүрийн жүжигчин Киллиан Мөрфи ярилцлагын үеэр мөн анхны цалингаараа юу хийсэн тухайгаа хуваалцсан аж. Тэрбээр пянз тоглуулагч худалдан авч байсан гэв.

Жүжигчин Брад Питт анхны цалингаараа нэгэн дархнаар сандал урлуулжээ. Мөн Америкийн архитектур, зохион бүтээгч Фрэнк Ллойд Райтын гэрлийн бүрхүүл худалдан авч байсан аж.  

Реппер Лил Нас Икс анхны цалингаа авмагцаа гэр бүлийнхээ гишүүд, хамаатнуудаа дагуулан боулинг тоглосон гэв. Тэрбээр өөрийн хит дуу "Old Town Road"-с ойролцоогоор 14 сая ам.долларын ашиг олж байсан байна.

Жүжигчин Николь Кидман эцэг, эхдээ угаалгын машин бэлэглэж, өөртөө гутал худалдан авч байжээ. Тэрбээр “Миний амьдралдаа харсан хамгийн гоё гутал байсан” хэмээн 2018 онд өгч байсан ярилцлагадаа дурдсан аж.

Форбесоос гаргасан 2020 оны хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтад жүжигчин бүсгүй долоодугаар байранд бичигдсэн юм.

Харри Поттер цувралын жүжигчин Руперт Гринт мөхөөлдөсний машин худалдан авч байснаа хуваалцав. Энэ талаар тэрбээр “Миний анхны мөрөөдөл мөхөөлдөс хийдэг хүн болох байсан юм. Тийм учраас мөхөөлдөсний машин авч байлаа” хэмээн ярьжээ.

Харин жүжигчин, дуучин Женнифер Лопез машинаа сайжруулж, Мерседес брэндийн машиныг авч байсан гэв. Машиныхаа лизингийн гэрээг байгуулахтай зэрэгцэн найз залуугаасаа салсан нь түүнд маш хэцүү цаг үе байсан тухай хуваалцжээ.

Эх сурвалж: Insider

#нийтлэл