Сүүлийн 120 жил тохиогоогүй хэт халуун зун болж байна. Нэмэх гучин хэмийг давсан халуун өдрүүдэд таныг бага ч болтугай сэрүүцүүлэх бяцхан зөвлөгөөг хүргэе.
Ментол гаа хэрэглэх
Гаа нь бидний арьсны эсүүд болон амны хөндийн хүйтэн температурыг мэдрэх тусгай рецепторуудыг идэвхжүүлж, сэрүүн мэдрэмжийг төрүүлдэг. Та гаа хэрэглэснээр 15 минут орчим сэрүүхэн мэдрэмжийг авсаар байх болно.
Чихэрлэг бүтээгдэхүүнээс татгалзах
Бид халуунд сэрүүцэхийн тулд хийжүүлсэн ундаа эсвэл зайрмаг хэрэглэдэг. Гэвч чихэрлэг бүтээгдэхүүнүүд нь бодисын солилцоог хурдасгаж, халуун мэдрэмжийг улам төрүүлдэг байна. Тиймээс хийжүүлсэн ундаа, зайрмагаас татгалзаарай.
Халуун цай уух
Амь тэмцмээр халуунд халуун цай ууна гэхээр гайхаж байна уу? Гэхдээ халуун цай уух нь сэрүүн мэдрэмжийг өгдөг аж.
Унтахынхаа өмнө бүлээн шүршүүрт орох эсвэл усанд орох
Унтахаасаа өмнө бүлээн шүршүүрт орох нь тайван унтахад тусална. Халуун ус нь биеийн температурыг бууруулдаг биеийн өөрчлөлтийг өдөөж, улмаар сэрүүн мэдрэмж төрүүлж, унтахад тань тусалдаг.
Хувийн бэлтгэлээ сайтар базаагаарай
Нарны малгай, нүдний шил, жижиг сэнсээ авахаа мартав аа. Хэт халуунд наршилтаас хамгаалж хувийн бэлтгэлээ сайтар базааж гадагш гараарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх