Нийтлэлийн өмнөх дугаараар бид дуучин Amy Winehouse-ийн талаар мөн түүний зарим дууны далд утгыг хүргэсэн бол энэ удаад дуучин, дуу зохиогч Lewis Capaldi-г онцолж байна.
Түүний жинхэнэ нэрийг Lewis Marc Capaldi гэдэг.
Хэрэв дуучин болоогүй байсан бол аавынхаа загасны газрыг өвлөж авах байсан.
Тэрээр цагаан хоолтон.
Мөн тэрээр Туреттын синдромтой.
Ингээд түүний зарим дууны далд утгаас хүргэж байна.
Before You Go
“Явахаасаа өмнө
Надад хэлэх зүйл байсан уу?
Зүрхний цохилтыг чинь хурдасгах гэж
Салхи шуурч буйг мэдсэн бол
Явахаасаа өмнө
Надад хэлэх зүйл байсан уу?
Энэ бүх өвдөлтийг зогсоохын тулд
Үнэ цэнэгүй болж байгаа чинь намайг алж байна
Тиймээс явахаасаа өмнө”
Someone You Loved
Сэтгэл зүйн асуудалтай хүмүүст дэмжлэг ямагт хэрэгтэй байдаг. Анх найз охин нь түүнийг ойлгож сэтгэл санааг нь засахыг хичээдэг байсан ч яваандаа больжээ. Дэргэд байгаа нэгнээ үүрд мэт бодож, хоромхон зуурын үг үйлдлээсээ болж хайртай нэгнээ өөрөөсөө бүү түлхээрэй гэх далд утгыг энэ дуу агуулдаг.
Hold Me While You Wait
Дуучны бодит амьдралаас сэдэвлэсэн дуу. Тэрээр найз охиноосоо салж, түүнтэй цаашид хамт байхыг хүсээгүй аж.
Bruises
Мөн л бодит амьдралтай нь холбоотой дуу. “Bruises” гэх үг нь дурсамжаас үүдэлтэй хүнд сэтгэлийн хүнд чулууг илтгэнэ. Түүний үлдээсэн шархыг хэзээ ч алга болгохгүй бас хэзээ ч мартахгүй…
Grace
Товчхондоо нэгэн бүсгүй дуучин залуугийн амьдралыг ариусгаж, түүнд нигүүлсэл үйлдсэн юм.
Эх сурвалж: songmeaningsandfacts.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх